Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
23-нд нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, 24-26-нд ихэнх нутгийг хамран хүчтэй салхи, цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ, ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө +1…+3 градус, өдөртөө +4…+6 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ, хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 8-13 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө +5…+7 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ, хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 0...-2 градус хүйтэн, өдөртөө +3...+5 градус дулаан байна.
2025 оны 03-р сарын 24-нөөс 03-р сарын 28-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
- 24-нд баруун, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар,
- 25-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
- 26-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар,
- 27-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.
Салхи 24-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр, 25, 26-нд ихэнх нутгаар, 27-нд нутгийн зүүн хэсгээр түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.
Ихэнх нутгаар хүйтэрч Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -23...-28 градус, өдөртөө -9...-14 градус, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -15…-20 градус, өдөртөө -4...-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0...-5 градус хүйтэн, өдөртөө +3…+8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -9…-14 градус хүйтэн, өдөртөө -4...+1 градус дулаан байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.