УЛС ТӨРУлс төрийн мэдээ

МАН: Ерөнхий сайд оролцож, Гашуунсухайт-Ганцмод боомтын хэлэлцээрийн төслийг дэмжив

2025.03.16-нд "Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл"-ийг өргөн мэдүүлээд буй.

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн /2025.03.24/ ээлжит хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцсон бөгөөд ЗГ хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг төслийг хэлэлцжээ. Улмаар нэгдсэн болон байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй үзсэн байна.

Мөн Монголбанкны мөнгөний бодлогын талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн танилцуулга мэдээлэлтэй танилцаж, асуулт асууж хариулт авав.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button