УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ашиг сонирхлын зөрчилдөө бүдрэх сайд

Боловсролын сайд П.Наранбаярын ашиг сонирхлын талаарх мэдээлэл дахин анхааралд орлоо. Тэрбээр, улстөрд шинэ хүн. Өөрөө боловсролын салбарт ажиллаж, сургууль удирдаж байсан буюу ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн шүүмжлэл дагууллаа.

Тодруулбал, сайдын суудалд суугаад хоёрхон сарын дараа /2024.09.09/ сургуулийн менежментийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх тухай тушаал гаргажээ. Тушаалаараа УИХ-ын гишүүн Ж.Галбадрахын санаачилсан хөтөлбөрийг 1.2 тэрбумаар санхүүжүүлэхийг үүрэгдсэн байна. Үүний 800 саяыг нь 2024 оны, 400 саяыг нь 2025 оны улсын төсөвт тусгах зохицуулалт хийхийг ТНБД-даа даалгажээ. Төсвийн хууль батлагдах нь байтугай өргөн баригдаагүй байх үе гэсэн үг юм.

Нэгт, П.Наранбаяр нь Ж.Галбадрахын үүсгэн байгуулсан “Шинэ Монгол” сургуулийн ажилтан байсан.

Хоёрт, П.Наранбаяр сайдын шийдэж өгсөн 1.2 тэрбум төгрөгийг Боловсролын ерөнхий газар шилжүүлжээ. Харин Сургуулийн Судалгаа Хөгжлийн "Шинэ Монгол" Төв ТББ нь 120 сургууль дээр “Сургуулийн менежментийг сайжруулах” төслийг хэрэгжүүлж байгаа юм. П.Наранбаяр өөрөө “Төсөл хэрэгжүүлж байгаа байгууллага нь Шинэ Монгол сургуулийн харьяа эсэхийг мэдэхгүй” хэмээн хариулсан байдаг.

Гуравт, 2023 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ АНТ ХХК, Оюуны хүрээ ХХК, Фаро Текнологи Солюшн ХХК, Коллпро ХХК, Даяншийдэл ХХК, Дижитал солюшнс ХХК, Фэликс Нэтворк ХХК, Даян шийдэл ХХК-иудад хувь эзэмшилтэй гэж мэдүүлжээ. Тэгвэл эдгээр компаниудаас доорх гурван компани боловсролын салбарт үйл ажиллагаа явуулж буй.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 27, 2025 08:57

Ашиг сонирхлын зөрчилтэй САЙД энэ удаагийн ЗГ -т 5 байна. П.Наранбаяр, Б.Чойжилсүрэн, Дэлгэрсайхан , Номин гарыг сайдын суудлаас огцруулах хэрэгтэй болно шүү. Чадахгүй бол Данх �######�аарай шүү

Зочин
Зочин
3 сар 27, 2025 10:05

Онигоотой ичдэггүй хүүр вэ! Сайд гэчихжээ п�####�?

Зочин
Зочин
3 сар 27, 2025 10:57

Энэ мэт нам дагаж дүр эсгэсэн өлөн луйварчид л даам болчих гэж

Зочин
Зочин
3 сар 27, 2025 14:21

Бүүр царай шигэээ ц�##�ьтай худ�##�ч өлөн хулгаач

Зочи
Зочи
3 сар 27, 2025 14:56

Сайд аа өмөөрч тулт�##� нь жагсана шүү.

Холбоотой мэдээ

Back to top button