Нийгмийн

Х.Баасанжаргал: Бие даан нэр дэвшигчдэд ХБНГУ гэхэд 200 л гарын үсгийн босго тавьдаг

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Үүгээр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 01 дүгээр дүгнэлтийг /Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх/ хэлэлцэж байгаа.

Бие даан нэр дэвшигч нь 801-ээс доошгүй гарын үсэг цуглуулдаг зарчим Үндсэн хуульд нийцэхгүй байна хэмээн Үндсэн хуулийн цэц дүгнэжээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал: Хэд хэдэн улс орны жишгийг авч үзээд 801 нь өндөр байна гэж дүгнэсэн. ХБНГУ гэхэд бие даагч нар нь 200, БНСУ 300-500, Их Британи 10 хүний гарын үсэг цуглуулдаг юм байна. Тэгэхээр манай улсад хэт өндөр босго тавигдаж байгаа нь харагдаж байна. Мөн намд тавигддаг шаардлагыг хувь хүнд тавих нь буруу гэж хүний эрх талаас дүгнэж байгаа. Мөн 801 гарын үсгийг түүврийн аргаар шалгангуутаа шаардлага хангахгүй байна гээд буцаачихдаг. Харин түүнийг залруулах хугацаа байдаггүй. Тийм учраас ихээхэн субъектив, тэгш бус хандлага гэж үзсэн. Иймд цэцийн дүгнэлтийг хүлээн авна уу гэж хүсэж байна гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 27, 2025 16:34

200 баас цурлуулаад л УИХ-д нэр дэвш гэсэн ч чи чадахгүй дээ. Ахиад наад суудлаа битгий горьд, улаан шизо уйланхай баас минь, өмдөндөө өтөөд л сууж бай!

Холбоотой мэдээ

Back to top button