Нийгмийн

Э.Бат-Амгалан: Цэцийн дүгнэлтийг дэмжихгүй, 801 гарын үсэг цуглуулчих хүн нэр дэвших хэрэгтэй

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Үүгээр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 01 дүгээр дүгнэлтийг /Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх/ хэлэлцэж байгаа.

Бие даан нэр дэвшигч нь 801-ээс доошгүй гарын үсэг цуглуулдаг зарчим Үндсэн хуульд нийцэхгүй байна хэмээн Үндсэн хуулийн цэц дүгнэжээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан: Миний хувьд цэцийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй. Босгогүй болчихвол нийгэмд хүлээн зөвшөөрөгдөөгүй хүмүүс нэр дэвшихээс гадна орон нутгийн сонгууль ч будилаантана. Хэн дуртай нь ижил нэртэй хүн дэвшүүлэхээс эхлээд асуудал гарна. Өнгөрсөн есөн удаагийн сонгууль энэ заалт дээр асуудал гаргалгүй шийдээд ирсэн. Яг одоо 801 гэдгийг бүр аваад хаях юм уу, эсвэл багасгах юм уу гэдэг тодорхойгүй байна. Мэдээж 801 хүний дэмжлэг бол авсан хүн нэр дэвших ёстой л гэж үзэж байна. Орон нутагт бол 201 гэсэн тоо байгаа. Энэ бас хүчингүй болох юм уу. УИХ-ын гишүүддээ хэлэхэд энэ дүгнэлтийг эргэж хараарай гэлээ.

Дүгнэлтийг дэмжсэн байнгын хороог төлөөлж Ц.Сандаг-Очир: Цэц 801-ийг өндөр гэсэн ч хэд байх зохимжтойг дүгнээгүй. Нөгөө талаар, цуглуулсан 801 гарын үсгийг нягталж байгаа процедур тодорхойгүй байна. Үзэмжээр шийдэж байна. 801 гарын үсгийг долоон хоногийн хугацаанд нягталж байгаа нь цаг хугацааны хувьд ч боломжгүй. Субъектив байдлаар тэгш эрхэд халдаж байгаа нь л асуудал юм гээд байгаа. УИХ дүгнэлтийг хүлээж авлаа гэвэл Сонгуулийн тухай хуульдаа өөрчлөлт оруулж, тоог шинээр тогтоож асуудалд хандана. Огт шалгуургүй болго гэсэн асуудал цэцийн дүгнэлтэд байхгүй юм шүү гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button