Нийгмийн

Ц.Сандаг-Очир: Гашуунсухайтаар нүүрс гараад эхлэхэд тээврийн жолооч нар ажилгүй болох уу

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлахаар хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: Жолооч нар ажилгүй болох уу. Төмөр зам хэний өмчлөлд байх вэ, ашиглалтыг хэн хариуцах вэ. Мөн Л.Мөнхбаясгалан гишүүнтэй санал нэг байна. Хариуцлага ярихгүй юм байна л даа. 15 жилийн өмнө ашиглалтад оруулчихсан бол олон зүйл өөр байх байсан. Нэр усаар нь дурдаж байх шиг байна лээ. Гацаасан хүмүүсийн зарим энэ дотор сууж л байгаа. Огт хариуцлагын асуудал яригдахгүй юм байна гэж ойлголоо.

АҮЭБ-ийн сайд Ц.Туваан: Хэлэлцээрийн 4-р заалтад нүүрсний худалдаатай холбоотой асуудал багтсан байгаа. Хамгийн сүүлд баталгаажсан гэрээний үнэ дээр индексүүдийн тохируулгыг ашиглаж үнэ гарч ирнэ. Хүмүүс тээвэргүй үнийг нь хараад хямд юм биш үү гэж хараад байдаг. Биржийн үнүүд жишээ нь хил хүртэлх тээврийн үнэ багтсан байгаа. Өнөөдрийн байдлаар нүүрсний дундаж үнэ 80 ам.доллар байна.

Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан: Жолооч нарын асуудлын хувьд машины тээвэр цаашид үргэлжилнэ. Үүнтэй холбогдуулж ЗГ-ын ажлын хэсэг ажиллаад ирсэн. Жолооч нарын нийгмийн асуудлыг шийдэхэд нэлээд анхаарсан. Хайрхан баг дээр гэхэд суурьшлын бүс байгуулах, орон сууцжуулах, эмнэлэг байгуулах зэргийг яриад ирсэн. Эмнэлгийг бол Б.Жавхлан сайд энэ жил шийднэ гэдгийг хэлсэн. Тавантолгойн төмөр замын ажилчдын байрыг барих 17 сая ам.доллар бий. Байраа барина. Төмөр замын өмчлөл ЭТТ ХК-д байна. Ашиглалтыг бол Монголын төмөр зам менежмент хийж явна. Арчлалт хамгаалалт, ачаа тээвэр бүгдийг “Монголын төмөр зам” шийднэ. Аль болох энд ажиллаж амьдарч буй хүмүүсийн нийгмийн асуудлыг шийдэхэд анхаарна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 28, 2025 06:43

Энэ сандагочир гэж зууны манлай хул�##�ч луйварчингийн туйл хулгайчийн туйл юу хуцаад бгаан чи л өөрөө гацааж хүмүүсийг боломж мөнгө эд баялаг газрыг хулгайлаа биздээ луйварчин минь чамайг юу ч үгүй гуйлгачинагаас яаж тэрбумтан болсныг чинь ш�##�гуулнаа

Зочин
Зочин
3 сар 28, 2025 06:59

Гүй нэг л их байр л барьдаг хүмүүс. Тэр нь өөрсдийнх нь бизнес учраас тэр шүү дээ. Цаашдаа нүүрсний төсөл яах вэ гэдэг нь тодорхойгүй. Улс төрийн ша-лтгаанаар боомт хаагдаж болно. Барилга байшинг аажимдаа, хэрэгцээнээс үүдэж барьдаг гэдэг зарчмыг л манай сайчуул ойлгохгүй байгаа юм даа. Баринаа гээл зүтгээд байна. Барих барихдаа тансаг орон сууцны хороолол барина. А-лтанширээгийн Нефтийн төсөл а-лтан жишээ нь байна.

Холбоотой мэдээ

Back to top button