Нисдэг тэргээр мөнгө тараасан гэж С.Бямбацогт хэнийг хэлэв

УИХ-ын чуулганы хуралдаанаар өчигдөр /2025.03.28/ Үндсэн хуулийн цэцийн 03 дугаар дүгнэлтийг хэлэлцсэн.
Энэ үеэр УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт “Сонгуулиар нисдэг тэрэг хөлөглөн мөнгө тараадаг олон хүн байна” гээд хэлчихсэн нь анхаарал татлаа.
Үндсэндээ томсгосон тойрогтой, холимог тогтолцоотой 2024 оны УИХ-ын сонгуульд сурталчилгаа хийх зардал асар өссөн. Сум, баг бүрд очиж уулзалт хийдэг байтал нэг бус гурван аймаг нэгдчихээр газар зүйн хувьд ч туулах зам урт боллоо. Гэхдээ тэд яаж ийгээд сурталчилгаагаа хийсэн. Ингэхдээ нисдэг тэрэг хөлөглөсөн нь ч үнэн.
Гэхдээ мөнгө тараасан гээд юуг хэлчихэв?
Өнгөрсөн сонгуулиар Ардчилсан намын дарга Л.Гантөмөр, МАН-аас Ц.Цэрэнпунцаг, Б.Дэлгэрсайхан нар нисдэг тэрэг ашигласан тухай хэвлэлээр олонтой бичигдэж байв. Нисдэг тэрэг түрээслэх үйлчилгээ үзүүлдэг дотоодын компаниудын захиалга дүүрсэн гэгдэж байлаа. АПУ ХК-ийн хувьд нисдэг тэрэгтэй. Энэ үүднээс АПУ-гийн П.Батчимэг нар ч нисдэг тэрэг ашигласан гэх мэдээлэл бий. Гэхдээ Л.Гантөмөр гэхэд л намын дарга атлаа жагсаалтад “нуугдсан”. П.Батчимэг ч бас жагсаалтын гишүүн. Ц.Цэрэнпунцагийн хувьд сонгогдож чадаагүй. Тэгэхээр нисдэг тэрэг хөлөглөсөн нэр бүхий гишүүдээс чухам хэн нь мөнгө тараасан гэж С.Бямбацогт хэлээд байна вэ? Намынхаа гишүүдийг үү, эсвэл?
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ТОДОРХОЙ-ЭНЭ БОЛ ДЭЭГИЙ ГИШҮҮН ШТЭЭ ККК
Хэн нь мөнгө тараасан бэ гэдэг асуулт буруу!
Бүгд л мөнгө тараадагийг мэдэхгүй байна гэж үү!
Хэн нь их мөнгө тараасан гэсэн асуулт л байж болно.Ухамсраар
Тараасан мөнгийг нь олоод түүгээд авчих юм сан, их тарсан байх даа, уул ус даваад явчихсан болов уу.
Бүгд тараадаг. Хэрээ хэрээнийхээ харыг дууддаг гэж энэдээ
МАН-АН-Н мафиууд бүгд л мөнгө тараасан!!
Увсын сонгогчид бол бүр мөнгө аваад сурчихсан шууд л мөнгө нэхдэг. Хүрэлбаатар, Чойжилсүрэн, Түвшин гээд бүгд л мөнгө тараасан. Нийт нэг хүн бараг 1.5 саятай болсон гэдэг юм билээ
Өямбацогт.өөрийнхөа өрсөлдөгч Цнрэгпунцашийг хэл бгаа байх гэрдээ өөрийгөө мундаг болгох гэсэн новшийн санаа л даа
Цэрэнпунуаг гишүүн ямарч улсын мөнгө идээгүй дээ
Харин Баярцогт өөрөө төсвийн мөнгийг хулгайлсаар.ирсэн
Одоо ч идсээр бгаа хулгайч шүү
Бямбацогт бол зүгээр л ялааны давсаг, хувхай луйварчиншдээ.
Хнн өөрөө мөнгө тараадаг аа мэдэхгүй байж хүнийг бас хэлнэ ккк. Хогийн шаар
hovdiin bayd urainhai zahchinguud adagiin hulgaichuud
Нисдэг тэрэгтэйгээ сөнөвөл таарсан хулгайч.
Delgersaikhanshdee