"Явган хүний зам шинэчлэх тендер зарласан ч ААН-үүд оролцохгүй байна"

Нийслэл хот 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил” болгон зарласан. Энэ хүрээнд дүүрэг бүр явган хүний зам, нийтийн эзэмшлийн талбайн өөрсдийн хөрөнгөөр тохижуулна. Тэгвэл дээрх бүтээн байгуулалтын ажил болох хашаа хайс татуулах, газар чөлөөлж, орц гарц гаргах, явган хүний зам тохижуулах ажил Сүхбаатар дүүргээс эхэллээ.

Тодруулбал, СБД-ийн 8 дугаар хороонд төрийн болон хувийн өмчийн ихэнх их дээд сургуулиуд, ЕБС, төрийн байгууллагууд үйл ажиллагаа явуулдаг нягтаршил ихтэй бүс. Гэвч энэ хороонд явган хүний орц гарц, автомашины зогсоол асуудал болоод олон жил болж буй. Тэгвэл өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, СБД-ийн Засаг дарга М.Алтангэрэл болон бусад холбогдох албаныхан тус хороонд орц гарц чөлөөлөх, явган хүний зам тохижуулах, дахин төлөвлөхөөр ажиллав.

Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “Улаанбаатар хотод сүүлийн жилүүдэд барилгажилт нэмэгдэж, энэ хэрээр иргэд явганаар зорчих боломжгүй болсон. Мөн зогсоолын хүртээмж хангалтгүй байгаа. Зогсоолгүйгээс явган хүний зам, гарц, I эгнээнд автомашинаа тавьдаг. Энэ нь түгжрэл үүсэх нэг шалтгаан бөгөөд автомашинд зориулагдсан хот болсон. Тиймээс уг асуудлыг шийднэ. Урин дулаан цаг ирж байгаа учраас нийтийн эзэмшлийн талбайг хашаалсан автомашины зогсоолыг чөлөөлөх, ТҮЦ, гарааш буулгах ажлыг эрчимжүүлнэ. Мөн нийслэлийн 90 байршилд гадаадын франчайз жижиг үйлчилгээтэй, автомашины зогсоол барих ТЭЗҮ хийлгэнэ” гэлээ.

Түүнчлэн энэ жил Их, Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөө, Наадамчдын гудамж, Олимпын гудамжны явган хүний замыг шинэчилнэ. Уг ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг зарласан ч ААН-үүд оролцохгүй байгаа талаар хотын дарга хэлж байв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
хичнээн ч мик зүүцэн юм бэ дээ бурхан минь
Явган замыг солих хэрэггүй гээд тендерт орохгүй байгааз
Зассан явган замыг дахиж шинэчлээд хэрэггүй. Харин замгүй гэр хорооллолд зам тавъя.
Нян бактер муу лaлaрын боржуурны хулгайч бүх явган замыг ганцаараа цуслах гэж байна
ИЙНХҮҮ НЯМБААТАРЫН ҮЙЛДЭЛИЙГ СӨНӨӨДӨГ МОНГОЛЧУУД БАС БАЙНАА ЗӨВ ШҮҮ ХОТЫН ИРГЭДИЙН НЭР БАРЬЖ ИХ ДӨВЧИГНӨДӨГ ГАРЫГ ИЙНХҮҮ ХОРЛОХ НЬ ЗӨВ ЭНЭ ТЕНДЕР БОЛ МӨНГӨ ЦУСЛАХ АРГА ШҮҮ ӨНГӨРСӨН ЖИЛ ТАВЬСАН ЯВГАН ЗАМ ЯАЦЫН ХУУЛААЛ ОВООЛООЛ ИНГЭЖ ДОРОМЖИЛЖ БОЛОХГҮЙ ШҮҮ
Тендерийн цавчаа чинь ихэссээр эцэсдээ гардаж гүйцэтгэх хүндэа ашиггүй болчихоод байхаар хэн оролцож субботник хийх вэ дэээ хө.