Нийгэм мэдээ

25.792 иргэн автомашины татварын нэмэгдлийг бууруулах өргөдөлд гарын үсэг зурлаа

НИТХ-ын хуралдаанаас шийдвэрээр энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн тээврийн хэрэгслийн албан татвар, зам ашигласны төлбөрийг 2-5 дахин нэмэгдүүлсэнд иргэд шүүмжлэлтэй хандаад буй.

Харин нийслэлийн удирдлагууд түгжрэлийг бууруулж, автозамын чанарыг сайжруулахын тулд үүнээс өөр арга байхгүй хэмээсэн. Иймд нийтийн өргөдлийн "d-өргөдөл" цахим системд иргэн Э.Батбаяр энэ сарын 17-ны өдөр тээврийн хэрэгслийн татварын нэмэгдлийг бууруулах өргөдлийг санаачилсан байдаг.

Өнөөдрийн байдлаар тус өргөдөлд 25.792 иргэн гарын үсэг зурж саналаа өгсөн байна. Өргөдөлд санал өгөх хугацаа дөрөвдүгээр сарын 25-ныг дуустал үргэлжлэх бөгөөд иргэн та ЭНД дарж оролцох боломжтой. Хэрэв нийт 33.000 иргэний гарын үсэг цугларсан тохиолдолд УИХ-аас ажлын хэсэг томилогдож, дээрх асуудлыг хэлэлцэх боломж бүрдэх юм байна.

З.УЧРАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Зам ашигласны төлбөрийг сарын 1,5сая болгож зам чөлөөлөхгүй бол эдийн засгийн улам муудана. Хотод хар амиа бодож болохгүй бүх зүйл хоорондоо холбогдож байж хот амьсгалдаг.

Түмэнбаяр
Түмэнбаяр

Эсэргүүцэж байна

Зочин
Зочин

Очиж зураачээ энэ дарангуйлагч Нямбабаатараас л салах нь зөв шүү энэ нөхөр хяналтгүй галзуурч байна даа

Зочин
Зочин

автомашины татварыг нэмэхийг дэмжсэн санал асуулга явуулж болох уу эсвэл энэ санал асуулгыг эсэргүүцсэн асуулга явуулмаар байна.

Холбоотой мэдээ

Back to top button