УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"Тамхийг татваргүй оруулж ирэх барааны жагсаалтаас хасуулах саналаа хүргүүлсэн"

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2025.04.22/ хуралдаан 10.00 цагт эхэлж "Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төсөл /-ийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн О.Номинчимэг "Өчигдрийн МАН-ын бүлгийн хуралдааны дараа ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр маш хариуцлагагүй мэдээлэл хийсэн.

Тамхийг гаалийн татвараас 30 хувь чөлөөлчхөөд байгаа. Тамхинаас шалтгаалсан хавдарын нас баралтын 17 хувийг эзэлж байна. Жилд 4300 хүн тамхинаас болж нас барж байна. Тамхинаас шалтгаалсан эдийн засгийн алдагдал 801 тэрбум буюу манай ДНБ-ий 2,1 хувь. Ийм их эрүүл мэндийн зардалтай асуудал.

Онцгой татвараа нэмчихнэ гээд байгаа. Энэ боломжгүй зүйл. Таван улсаас орж ирж байгаа тамхин дээр 10 төгрөг, нөгөөдөх дээр нь 7 төгрөг байя гэдэг ялгамжтай онцгой татвар тавьж болохгүй шүү дээ.

ХХААХҮЯ, ЭЗХЯ оройлон ажиллаж байгаагийн хувьд тамхиа хасах боломж байна уу. Хасахгүй бол дэмжих боломжгүй" хэмээлээ.

ЭЗХ-ийн сайд Л.Гантөмөр "Хэлэлцээрээс хасах бараа бүтээгдэхүүнийхээ жагсаалтыг бид ХХААХҮЯ болон МҮХАҮТ-аас авсан. О.Номинчимэг гишүүнтэй санал нэг байгаа. Тамхины онцгой албан татварыг нэгдсэн байдлаар нэмэгдүүлнэ гэсэн ойлголттой байна. Тамхиа жагсаалтаас хасуулъя гэдэг саналаа хүргүүлсэн" гэж хариулав.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 22, 2025 15:34

Монгол шиг тамхи хямдхан улс ховор шүү

Зочин
Зочин
4 сар 22, 2025 17:10

Зөв зөв, эрүүл мэндэд эерэг нөлөөгүй хогоор яахуу дэ

Зочин
Зочин
4 сар 23, 2025 00:18

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten!

Холбоотой мэдээ

Back to top button