Тендер: Сэлэнгэ аймгийн Хүдэр сум ₮23 саяар ipad авна

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Засаг даргын тамгын газраас 23.1 сая төгрөгөөр ipad авах тендер зарласан байна.

Тодруулбал, 128GB багтаамжтай, 10-11 инчийн дэлгэцтэй, IOS үйлдлийн системтэй 13 ширхэг ipad авна хэмээсэн байна. Тооцоолон үзвэл нэг бүрийн үнэ 1,750,000 төгрөг гэсэн үг.
Тус бараагаа гэрээ байгуулснаас хойш 30 хоногийн хугацаанд авахаа илэрхийлсэн байна. Уг тендерт тусгагдсан нийт өртгийг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаас энэ ондоо багтаан санхүүжүүлэхээр тусгасан байна. Харин тендерийн материал хүлээн авах хугацаа ирэх сарын 05-ны өдөр дуусах аж.
Нэмэлт: Хүдэр сумын үндэс суурь нь 1971 онд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын САА-ны үр тарианы 3-р тасгийг түшиглэн байгуулсан "Тэжээлийн аж ахуй"-гаас эхлэлтэй. 1972 онд Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 75-р зарлигаар сум болон зохион байгуулагдсан. Нийслэл Улаанбаатар хотоос 405 км, аймгийн төв Сүхбаатар хотоос 168 км зайд оршдог. Баруун талаараа Ерөө сум, баруун хойд талаараа Алтанбулаг сум, хойд талаараа ОХУ-тай хиллэдэг. 2024 оноос эхлэн Засаг даргаар Т.Эрдэнэбат ажиллаж байна.
О.ОНОН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
таблет барьж үзэг л дээ
ipadgvi bol ajil n ywdggvi yu????
Яадгийн түмэн олны тусын тулд нийгиийн асууд�##�ын нэгэн хэсэг биш юм уу..Өөрийнхөө гэр авч тавих гэж бгаа биш дэн..Тендер зарлах нь буруу юм уу? Тэгээд яахын ханцуй дотроо найма�##�цах байсан уу ? ????????????ёстой нэг харлуулах гэж яадах юмаа !!!Энэ нэг муухай намын үзэлээ ,өс хонзонгоо больчихвол яасан юм бэ????
Зүгээр шдээ техник технологийн эрин зуунд цааснаасаа с�##�аад байг�##� орчиндоо ээлтэй байх зөв шийдвэр байна
Харин ч Авах нь зүгээр шдээ ажилчидаа чадваржуулж байна шдээ ямар өөрөө идэж уугаад байгаа биш танай сайтад өөр нийтлэх юм олддоггүй юмуу