Нийгмийн

Украины “Boeing 737” онгоцны ослоос нэг ч хүн амьд үлдсэнгүй

Ираны нийслэл Тегеранаас өнөө өглөө хөөрсөн Украины “Boeing 737” онгоц нэг цаг орчмын дараа осолдсон тухай бид мэдээлсэн. Онгоцонд 180 хүн байсан бөгөөд техникийн асуудлаас болж осолдсон гэсэн урьдчилсан мэдээлэл байсан юм.

Тус онгоцонд 167 зорчигч, нислэгийн багийн есөн гишүүн байсан бөгөөд ослоос нэг ч хүн амь үлдээгүй гэдгийг албаны эх сурвалжууд мэдээлсэн байна. Энэ хэрэгтэй холбогдуулан Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський Иран руу өөрийн биеэр очиж нөхцөл байдалтай танилцахаар болсон аж.

Boeing онгоцны хөдөлгүүр шатсан нь осолд нөлөөлсөн гэсэн мэдээлэл гараад байна.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
240
Back to top button