ДЭЛХИЙ

Осолдсон онгоцны хохирлыг барагдуулж, уучлалт гуйхыг Ираны талаас хүсжээ

Өчигдөр /2020.01.08/ Ираны нутаг дэвсгэр дээр осолдсон Украины 176 зорчигч бүхий онгоцыг Ираны тал андуурч харвасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Харин үүний дараа Украины ерөнхийлөгч Владимир Зеленский тус онгоцны хохирлыг эдийн засгийн үүднээс барагдуулах, мөн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан уучлалт гуйхыг Ираны талаас хүссэн байна.

Украин улсын ерөнхий сайд Олеский Гончарук осолдож нас барсан иргэдийн ар гэрийнхэнд тус бүр 200 мянган гривнагийн нөхөн олговрыг Засгийн газраас гарган төлөх шийдвэр гаргаад буй. Харин Ираны талаас ослын хариуцлагыг бүрэн хүлээнэ гэдгээ мэдэгдсэн. Тодруулбал, тус улсын Хувьсгалт Гвардын командлагч Амирали Хажизадех өчигдөр телевизээр өгсөн ярилцлагадаа, "Харамсалтай алдаатай шийдвэр гаргаж Украины нисэх онгоцыг харван унагасан” гэж мэдэгдээд, даатгалын болон нисэх компаниудаас нөхөн төлбөр авахад нь туслахаа амлажээ.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button