ДЭЛХИЙ

Бухны сэргээш хэрэглэсэн эр гурав хоног дур тавьж, эмнэлэгт хүргэгджээ

ГАДААД ЕРТӨНЦИЙН СОНИН ХАЧИН – Мексик улсын иргэн 30 настай эр буханд ороо оруулах зориулалт бүхий сэргээш хэрэглэж, гурван өдрийн турш тасралтгүй дур ханах мэдрэмж амсаад эмнэлэгт хүргэгджээ. Түүнийг Тамаулипас мужийн эмнэлэгт ирэхэд дур тавилт зогсоогүй хэвээр байсан бөгөөд холбогдох мэс ажилбар хийлгэж, хэвийн байдалдаа эргэн орсон гэнэ. Тус эмнэлгийн эмч Le Republica сонинд өгсөн ярилцлагадаа, “Тэр Веракруз хотын эмийн сангаас авсан бух үржүүлгийн сэргээш хэрэглэсэн нь шинжилгээгээр тогтоогдсон” гэж ярьжээ. Мөнөөх эр Мексикийн зүүн хэсэгт орших Веракруз хотод аялж байх үеэрээ уг бэлдмэлийг худалдан авсан гэдгээ хүлээсэн байна.

С.ЧИЧҮҮЛЭН

ЭХ СУРВАЛЖ: METRO

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-01-18 16:00

Энэ бэлдмэлийг зарна

Зочин
Зочин
2020-01-19 14:46
Reply to  Зочин

utsaa

Heen
Heen
2020-01-19 17:25
Reply to  Зочин

Shaalda

Холбоотой мэдээ

Back to top button