15 настай Б.Цэлмүүн хүү сая хүн тутамд нэг тохиолддог хүнд өвчнөөр шаналж байна

Баярсайхан овогтой Цэлмүүн 15 настай. Тэр анх 2025 оны арваннэгдүгээр сарын 13-нд улаанбурхан байж болзошгүй гэсэн оноштойгоор ХӨСҮТ-д хэвтжээ. Гэсэн ч шинжилгээний хариугаар Лайлын хам шинж /Lyell’s Syndrome - Toxic Epidermal Necrolysis/ хэмээх амь насанд аюултай, маш ховор тохиолддог хүнд хэлбэрийн эмийн харшлын урвалаар өвдсөн болох нь оношлогдсон байна.
Ингээд өнөөдрийг хүртэл ЭХЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Түүний ээж энэ тухай,
"Харамсалтай нь өвчний дараах хүндрэлүүд үргэлжилж, олон эрхтний хурц дутагдлын хам шинж үүссэнээр элэг, цөс, уушги, зүрх зэрэг амин чухал эрхтнүүд хавсарч хүндэрсэн тул одоогоор хүчилтөрөгчийн аппаратын дэмжлэгтэйгээр эрчимт эмчилгээ хийлгэж байна. Хэдийгээр ЭХЭМҮТ-ийн эмч нар боломжит бүхий л эмчилгээг хийж байгаа боловч энэ өвчин дэлхий даяар нэг сая хүн тутамд 1-2 тохиолддог ховор төрлийн өвчин.
Мөн Монгол улсад хэдэн хүн тусаад хэд нь эдгэсэн талаарх статистик судлагаа байхгүй бүрэн судлагдаагүй өвчин тул миний хүүгийн одоогийн онош бүрэн тодорхойгүй, биеийн байдал тогтворгүй хэвээр өдрөөс өдөрт хүндэрсээр байгаа. Иймд бид БНСУ, Тайланд, БНХАУ зэрэг улсын хүүхдийн нарийн мэргэжлийн эмнэлгүүдэд хандан нарийвчилсан оношилгоо, эмчилгээ хийлгэх хүсэлт илгээсээр байна. Одоогоор БНСУ болон Тайландын эмнэлгүүдээс ирүүлсэн урьдчилсан тооцооллоор, oношилгоо, эмчилгээний зардал 350–450 сая төгрөг болох магадлалтай, гэвч бодит үзлэг оношилгоо хийгдсэний дараа цаашдын эмчилгээний дүн тодорхой болно гэсэн хариу өгөөд байна" гэлээ.
ХАНДИВ ӨГӨХ ДАНС:
Дансны нэр: З.Гантогоо /Хүүгийн ээж/
Хаан банк: 18000500 5019896055
Голомт банк: 64001500 1709293748
SocialPay: 99998226











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Албан ёсны сайт дээр тавигдаж бгаа юм чинь худлаа биш, энэ сайтынхан эх сурвалжаа шалгаж эмнэлгээс нь лавласны үндсэн дээр нийтэлж байгаа болов уу. Манай ард түмэн сайхан сэтгэлтэй, зовсон нэгэндээ тусалдаг, бүгдээрээ хандив өргөнөө. Бүгдээрээ тусалъя аа. Өчүүхэн би ч боломжоороо хандив өгнөө
Харин тиймээ, хамгийн гол нь энэ хүүхдэд хандив туслалцаа хэрэгнтэй байгаа, данс нь хуурамч биш үнэн гэдгийг зохих ёсоор нотолсон нотлгоог хамт нийтэлбэл сайн байна!!! Хэрэв хуурамч биш гэдэг итгэл төрвөл хэр чобломжоороо хандив өгмөөр л байна!! Одоо цахим залилдан гэж айхтар юм гараад хүмүүс хашраад байна шүү дээ!!
Ээж Гантогоо гэдэг нь мөн. Худлаа мэдээлэл биш шүү
Хуурамч эмнээс харшил өгчихөв үү. Харамсалтай юм аа
Францад Арьсны ховор өвчний төв гэ ж байдаг тэнд ирээд төлбөр баагатай эмчлүүлэх боломжийг судлах нь зүйтэй. Эмчилгээнийвиз гэж гардаг гэсэн Сentre de Référence des Maladies Rares de la Peau (CRMR) Hôpital Pitié-Salpêtrière
47-83 Boulevard de l'Hôpital,
75013 Paris, France
Нийслэлийн ууган иргэн
Ээж нь дэргэд байгаа шүү дээ!!!
Бүх эмийг нь тас хориод эхийн амьд усаар угж!Бас хоолыг нь хорино!!
3 хоноод эдгэнэ!
Мэтгэлцэх эм+ч байхгүйдээ даанч чадахгүй шүү дээ!!!Эмнэлгээс эдгээд гарсан гэж сонссон уу тамир ээ!!
Үгүй шүү дээ !!эмчлэгдээд л...дараа нь эмийн хамаарлаар дахиад л эмчлэгдээд
Хүн байгалийн амьтан шүү дээ!!Энэ биед нь буй бохирдлыг цэвэрлэх хэрэгтэй!!
Эхтэй хүн үхдэггүй гэдэгдээ!!!
10 жил өдөр алгасалгүй өөрийн амьд усаа хэрэглэгч байна.
ХАРАМСАЛТАЙ НЬ10 ЖИЛ ЭМД сангаас үйлчилгээ аваагүй!Энх тунх эрүүл явж байна.
Энэ асуудлаар FB найз Чинбүрэн намайг блоклосондоо!!Өөрийгөө блоклосон нь тэр ккк
Харамсалтай
Хөдөө ийм өвчин тусаж идгэж байсан хүнийг харж л байсан шар сүүнд оруулаад л махнаас өөр юм өгдөггүй шар сүүнд оруулаад л уулгаад л хар шөл өгөөд идгээж байсан