Нийгмийн

Дэлхий даяар Коби Брайантад гашуудан, хүндлэл үзүүлж байна

NBA-ийн супер од Коби Брайант охин Жианнагийнхаа хамт нисдэг тэрэгний ослоор бурхан болсонд дэлхий даяар гашуудан, хүндлэл үзүүлж байна байна.

Хөлбөмбөгийн од Неймар “Лилль” багийн хаалганд оруулсан гоолоо Коби Брайантын дурсгалд зориулсан. Тэрбээр түүний 24 дугаарыг бэлгэдэж, хоёр болон дөрвөн хуруугаа гозойлгожээ. Үүгээрээ тэрээр Кобид хүндлэл үзүүлж буйгаа илэрхийлсэн юм.

NBA-ийн таван удаагийн аварга, олны хамгийн хайртай тамирчдын нэг түүнд спортын одууд эмгэнэл илэрхийлсээр байна.

Андреа Пирло: “Чи бидний үеийнхний үлгэр жишээ байлаа. Тайван нойрс доо, домог минь.”

Буффон : “Домог. Баяртай”

Л.Месси: “Хэлэх үг алга. Кобигийн гэр бүл найз нөхдөд гүн эмгэнэл илэрхийлье. Тантай уулзах нэр төрийн хэрэг байсан шүү. Гоц ухаантнууд цөөхөн, тэдний нэг нь Коби юм шүү.”

Криштиану Роналду: “Коби болон түүний охин Жианнагийн тухай энэ аймшигт мэдээг сонсоход маш их гунигтай байна. Коби бол маш олон хүнд урам зориг болж амьдарсан жинхэнэ домог. Түүний гэр бүл, найз нөхөд мөн ослын улмаас эндсэн бусад хүмүүсийн гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье”

Нэймар: “Спортын бидэнд, дэлхий даяарх фэнүүдэд ялангуяа гэр бүл, үр хүүхдүүдийнх нь хувьд хамгийн гунигтай өдөр байна. Өөрөө өөрийгөө бүтээсэн домог шүү, Коби. 24. Амгалан нойрс доо”

Лукаку: “ Шилдэг нь болохын тулд юу хийх хэрэгтэйг ойлгосон тэр цагаас эхлээд таны ажлын этик, сэтгэлгээ надад маш их урам зориг болж ирсэн. Та амьдралынхаа дараагийн үе шат руу шилжээд биднийг ингээд орхиод явчихсанд маш их харамсаж байна. Хайртай шүү. Бүх цаг үеийн хамгийн шилдэг нь.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button