Билл Косби бэлгийн хүчирхийлэл үйлдсэн буруутай нь тогтоогдон 59.25 сая ам.долларын нөхөн төлбөр өгөхийг тушаажээ
Даваа гарагт /2026.03.23/ АНУ-ын Калифорни мужийн шүүх Билл Косбиг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн буруутай хэмээн тогтоож, хохирогч Донна Мотсингерт 59.25 сая ам.долларын нөхөн төлбөр өгөхийг тушаажээ.1972 онд Билл түүнийг мансууруулж, хүчирхийлсэн гэж Донна шүүхэд зарга үүсгэсэн юм. Калифорни муж бэлгийн хүчирхийллийн хэргийн хөөн хэлэлцэх хугацааг өөрчилсний дараа Донна Биллийг шүүхэд өгчээ.
Биллийн өмгөөлөгч мэдэгдэл хийхдээ шүүхийн шийдвэрийг давж заалдахаар зорьж байгаа гэсэн юм. Мөн тэр хэд хэдэн бэлгийн хүчирхийллийн хэрэгт буруутгагдсанаа үгүйсгэж, харилцан тохиролцож харьцаанд орж байсан гэх байр суурийг илэрхийлж байсан.
2018 онд Билл бэлгийн хүчирхийллийн хэргээр яллагдаж, гурван жил шоронд суусны дараа суллагдсан юм. Прокурорууд түүнийг яллахгүй хэмээн амлалт өгсөн гэх шалтгаанаар тэр суллагдсан байна. Билл 2022 онд 16 настай охиныг “Playboy”-ийн харшид хүчирхийлсэн буруутай нь тогтоогдсон юм.
Эх сурвалж: The Guardian















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.