Гадаад мэдээДЭЛХИЙ

Иран: Дайсагнагч бус хөлгүүд Ормузын хоолойгоор дамжин өнгөрч болно

Иран НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөл болон Олон улсын далайн байгууллагад мэдэгдэхдээ дайсагнагч бус хөлөг онгоцнууд эрх баригчидтай хамтран ажиллавал Ормузын хоолойгоор дамжин өнгөрч болно гэжээ. АНУ, Израил хоёр Иранд цохилт өгч эхлүүлсэн дайны улмаас дэлхийн газрын тос, шингэрүүлсэн байгалийн хийн нийлүүлэлтийн тавны нэг дамжин өнгөрдөг Ормузын хоолойн тээвэрлэлт бараг зогссон. Үүний улмаас 1970-аад оны дэлхийн газрын тосны хоёр хямралыг нийлүүлснээс ч дор нөхцөл байдал үүсээд байна гэж Олон улсын эрчим хүчний агентлагийн ерөнхийлөгч мэдэгдсэн байгаа.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл рүү Ираны Гадаад хэргийн сайд захидал илгээхдээ “АНУ, Израил болон түрэмгийлэлд гар бие оролцож буй улсуудын хөлөг, тоног төхөөрөмж, хөрөнгө нь дайсагнагч бус гэх тодорхойлолтод багтахгүй” гэжээ. Иранаас НҮБ-д суудаг төлөөлөгч Али Мусави өнгөрсөн долоо хоногт мэдэгдэл хийхдээ дайсантай холбоогүй бүх хөлөгт Ормузын хоолой нээлттэй хэмээсэн юм.

Дэлхийн газрын тосны үнийн жишиг болдог Брент маркийн газрын тосны үнэ пүрэв гарагт /2026.03.19/ баррель нь 118 ам.доллар хүрснээс хойш буурав. Одоогийн байдлаар Брентийн үнэ 99 ам.доллар орчим арилжиж байна.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button