Гадаад мэдээДЭЛХИЙ

Өмнөд Солонгосын нэгэн тосгонд сүүлийн 17 жилд анх удаа хүүхэд мэндэлжээ

Өмнөд Солонгосын Юнха-мёон тосгонд сүүлийн 17 жилд анх удаа хүүхэд мэндэлж, цорын ганц бага сургуульд нь дөрвөн сурагч шинээр элсэн оржээ. Хүн ам нь жил ирэх тусам буурч буй тус тосгоны хувьд энэ хоёр зүйл нь маш ховор тохиолдол юм.

БНСУ-ын Хонсон хошууны албаны хүмүүс мягмар гарагт /2026.03.25/ мэдээлэхдээ, Камбожоос ирсэн цагаач Срэйдани болон түүний нөхөр Жон Хэ Док нар гуравдугаар сарын 19-ний өдөр Ён Жүн нэртэй хүүтэй болсон байна.

Орон нутгийн иргэд энэ мэдээг баяртайгаар хүлээн авч тэмдэглэжээ. Юнха-мёоны албаныхан тосгон даяар баярын лоозон, самбар хадсан байна. Нэгэн самбар дээр дээр "2026 онд Юнха-мёонд ирсэн онцгой бэлэг. Жон Хэ Док болон Срэйдани нарын хүү Жон Ён Жүн мэндэлсэнд баяр хүргэе" гэж бичжээ.

Энэ сард тус тосгоны бага сургуулийн нэгдүгээр ангид дөрвөн сурагч шинээр элсэн орсноор нийт сурагчдын тоо 17 болсон байна. Энэ хоёр үйл явдал нь тус улсад нүүрлээд буй хүн ам зүйн хямрал бүс нутгаас хамаарч хэр ялгаатай байгааг харууллаа.

Юнха-мёон тосгоны хүн ам сүүлийн арван жилийн турш тасралтгүй буурч байгаа юм. Тоон мэдээллээс үзвэл, оршин суугчдын тоо 2015 онд 2,628 байсан бол 2022 онд 2,197, 2023 онд 2,153 болж буурчээ. Хүн амын тоо 2024 онд 2,057 болж, өнгөрсөн оны долоодугаар сард 1,991 болсон байна.

Гуравдугаар сарын 19-ний байдлаар тус тосгонд 1,134 өрх, 1,954 оршин суугч бүртгэгджээ. Гэхдээ Хонсон хошуунд Юнха-мёоноос илүү бага хүн амтай нэг тосгон байдаг аж.

Юнха-мёон тосгоны дарга Шим Сон Жа хэлэхдээ, 17 жилийн дараа анх удаа хүүхэд мэндэлж, шинэ сурагчид элссэн нь бүх бүс нутгийн хувьд маш их баяр баясал авчирсан явдал боллоо гэжээ.

Тэрбээр нэмж "Юнха-мёоныг хүүхэд өсгөхөд таатай, хүн бүрийн амьдрахыг хүсдэг газар болгохын тулд захиргааны зүгээс чадах бүхнээ хийх болно" хэмээсэн юм.

Өмнөд Солонгос бол дэлхий дээрх хамгийн бага төрөлтийн түвшинтэй улс. 2025 онд тус улсын төрөлтийн түвшин 0.8 байсан нь 2024 оноос өссөн үзүүлэлт юм. Гэхдээ хөгжингүй орнууд хүн амынхаа тоог тогтвортой барихын тулд төрөлтийн түвшин 2.1 байх ёстой гэж мэргэжилтнүүд үздэг.

Эх сурвалж: Korea Times

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

17 жилд нэг хүүхэд төрнө гэдэг үнэхээр аймар тоо юм аа хүн амын асуудал ямар ноцтойг харуулж байна

Зочин
Зочин

yostoi bayarlahaar medee baina shuu neg huuhdiig ingej huleej avna gedeg saihan

Зочин
Зочин

дөрвөн сурагч нэмэгдсэнд хүртэл баярлаж байгаа нь үнэхээр хэцүү байдалд хүрснийг харуулж байна

Зочин
Зочин

энэ хүүхэд тэр тосгонд яг бэлэг шиг очсон байна даа

Зочин
Зочин

хүн ам цөөрөхөөр сургууль хаагдаж тосгон устах аюултай шүү дээ

Зочин
Зочин

манайд ч гэсэн ирээдүйд ийм асуудал гарахгүй гэх баталгаа алга шүү

Зочин
Зочин

энэ тосгоны хүмүүс ямар их баярласан бол гэж бодогдлоо яг кино шиг л санагдлаа

Зочин
Зочин

solongost hun amiin asuudal uneheer hund baidag gedgiig dahin haruulj baina

Зочин
Зочин

ene huuhdiig bugd hairlaj osgoh bh daa neg l ontsgoi hun boloh bh

Зочин
Зочин

ийм мэдээ уншихаар баяртай ч юм шиг гунигтай ч юм шиг сонин мэдрэмж төрж байна

Зочин
Зочин

төрөлт ийм бага болсон нь амьдралын өртөгтэй холбоотой байх даа

Зочин
Зочин

ene bol zuvhun neg tosgoны bish buh ulsiin hemjeenii tom asuudal bn

Зочин
Зочин

huuhduud nemegdehgui bol ireeduid ajillah huch bhgui bolno shuu

нар
нар

Нийт сурагчдын тоо 17 гэнээ, Бид нарын төсөөлж чадахааргүй ертөнц юмаа

Зочин
Зочин

Монголоос хээлтүүлгийн баг явуулах уу?та нар зовжоогоон байна.

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Зочинолдо
Зочинолдо

Яана монголчууд цөөхүүлээ шүү , МОНГОЛ 50 - 70 ОНЫ ТӨРӨЛТ ИХ ҮЕД НЭГ ХОЁР ХҮҮХЭДТЭЙ АЙЛ Бараг байгаагүй шахам 4-5 хүүхэдтэй айл олон хүүхэдтэй тооцогддоггүй байсан. Одоо 50 - 70 настангууд Монголын хөгжилд их хувь нэмэр оруулсан одоо ч сүүл нь ажиллаж л байгаа 90 ээд онд төрөлт эрс багассан 30 гаран настангууд харьцангуй цөөхөн байгаа дээр нь гадагшаа ажиллахаар гарчихсан. Байдал хүнд талдаа орж бгааг төр засаг ойлгох нь уу

Холбоотой мэдээ

Back to top button