Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ-ын олон мянган шүхэрчин цэрэг Ойрх Дорнодод ирлээ

АНУ-ын армийн элит 82-р агаарын дивизийн олон мянган цэрэг Ойрх Дорнодод ирсэн байна. Мөн өнгөрсөн амралтын өдрүүдээр АНУ-ын тэнгисийн хүчний 2,500 явган цэрэг Ойрх Дорнодод мөн хүрэлцэн ирсэн юм. Одоогийн байдлаар Иран руу цэрэг оруулах шийдвэр гаргаагүй байгаа ч ирээдүйд ажиллагаа явуулах чадамжаа нэмэгдүүлнэ гэж нэгэн эх сурвалж “Reuters” агентлагт хэлжээ.

Доналд Трамп Ирантай хийж буй хэлэлцээ нь сайн үр дүнтэй явагдаж байгаа гэсэн ч Ойрх Дорнодод нэмж цэргийн хүч төвлөрүүлж байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Вашингтон Иран руу цэрэг оруулалгүйгээр зорилгоо биелүүлэх боломжтой гэсэн. Харин Ойрх Дорнодод цэрэг төвлөрүүлж байгаа нь ирээдүйд ямар нэгэн онцгой нөхцөл байдал тохиолдвол шийдвэр гаргах боломжийг нь Трампт үүсгэж өгөх зорилготой гэж тэр тайлбарласан юм.

АНУ Ойрх Дорнодод төвлөрүүлж буй цэргүүдээрээ Харг арал руу довтлох боломжтой. Харг арлаар Ираны газрын тосны экспортын 90 хувь нь дамжин өнгөрдөг. Трампын захиргаа Харг арлыг эзлэх талаар авч үзэж байсан. Мөн тусгай хүчний ажиллагаа явуулж Ираны баяжуулсан ураныг авах гэх мэт цэргийн алхам хийх эсэх талаар авч үзсэн гэж эх сурвалжууд өмнө нь мэдээлжээ.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button