Украин ОХУ-ын газрын тос экспортолдог томоохон терминалд дахин цохилт өгчээ
Украин Балтийн тэнгист байрлах ОХУ-ын газрын тос экспортолдог Усть-Луга боомтод дахин цохилт өгсөн байна. Ингэснээр Украины зэвсэгт хүчин чухал ач холбогдолтой тус терминалд долоо хоногийн дотор дөрвөн удаа цохилт өглөө. Боомт оршдог Ленинград мужийн захирагч Александр Дрожденко Телеграм дээр “Усть-Луга боомтод дэд бүтцийн хохирол учирсан” гэж бичжээ. Мөн шөнөдөө Ленинград мужийн агаарын хилд нэвтэрч орж ирсэн Украины хэд хэдэн дроныг устгасан гэж тэр мэдэгдсэн байна.
Ираны дайны улмаас газрын тосны үнэ нэмэгдэж, АНУ ОХУ-д тавьсан газрын тосны хоригоо түр хугацаагаар цуцалсан. Энэ нь ОХУ-ын эрчим хүчний экспортоос олдог орлогыг нэмэгдүүлж байгаа учир Украин газрын тосны дэд бүтцэд өгөх цохилтоо эрчимжүүлжээ. Гуравдугаар сарын сүүлээс хойш Украин Усть-Луга болон ойролцоох Приморск боомтод хэд хэдэн удаа цохилт өгсөн. Гуравдугаар сард “Reuters” агентлаг мэдээлснээр Украины цохилтын улмаас ОХУ-ын газрын тосны экспортын чадамж 40 хувиар буурчээ.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский даваа гарагт /2026.03.30/ мэдэгдэл хийхдээ зарим холбоотон улс нь ОХУ-ын газрын тосны дэд бүтцэд цохилт өгөхөөс татгалзахыг хүссэн гэсэн юм.
Эх сурвалж: The Moscow Times














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эргүү ац минь одоохондоо орсоос бензин авахгүй бол монголын эдийн засаг зогсож нийтээрээ ядууралд орно. Эхлээд бензинээ үйлдвэрлэчтхээд дараа хуцаж болно гөлөг минь. Тэгээд чи монголд байдаггүй юм шиг байна. Наад газраа чи биднээс түрүүлж хог дээр үсрэх байлгүй !
Оросоос цахилгаан, бензин авахаас татгалзах хэрэгтэй байна..Хятадаас цахилгаан, Казахстанаас бензин авах хэрэгтэй..зуны д
Дулаан цагт амжуулж цахилгаан станцын хүчин нэмэх..Багануурын цахилгаан станцаа барьж эхлэх..нефтийн үйлдвэрээ яаралтай ашиглалтад оруулах
Украйнаас биш Латви, Литва, Эстони улсуудаас ыохиод бгаа бх
...добре, добре
Одоо Украины өөр томоохон объектыг зад бөмбөгдөж, асар их хохирол учруулах бэз дээ
BRABO BUGDIIG USTGAH HTEI OROS HULMASUUDIIG
Эргүү Трамп, Зеленский мэтийг хурдан дуусгавар болгох юмсан
Одоо Ленинград муж гэж байдаг юм уу? Ленинград хот чинь Санктпeтeрбург болсон шүү дээ!