Трамп Ираныг ирэх долоо хоногуудад хүчтэй бөмбөгдөнө гэсний дараа газрын тосны үнэ нэмэгдлээ
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Улаанбаатарын цагаар өнөө өглөө Цагаан ордноос шууд дамжуулалтаар Ираны дайны талаар үг хэлсэн. Тэр Иранд дайн эхлүүлсэн зорилго нь бараг бүтсэн гэсэн ч ирэх хоёроос гурван долоо хоногт хүчтэй бөмбөгдөнө гэжээ. Үүний улмаас бага зэрэг буураад байсан Брент маркийн газрын тосны үнэ 4.4 хувиар өсөж баррель нь 105 орчим ам.доллароор арилжиж байна.
Үг хэлэхээсээ хэдэн цагийн өмнө Трамп өөрийн сошиал хуудас дээрээ Иран гал зогсоох хүсэлт тавьсан гэсэн юм. Гал зогсоохын тулд Иран Ормузын хоолойг нээх ёстой, тэр хүртэл Ираныг чулуун зэвсгийн үе рүү буцтал нь бөмбөгдөнө гэж тэр тус нийтлэл дээрээ бичжээ. Ираны эрх баригчид Трамп мэдэгдлийг үгүйсгэж, Ормузын хоолойг түүний утгагүй үзүүлбэрийн үндсэн дээр нээхгүй гэсэн юм.
Трамп мягмар гарагийн /2026.03.31/ орой Ираны дайныг хоёроос гурван долоо хоногийн дотор аажмаар зогсооно гэж хэлсэн. Үүний дараа Брент маркийн газрын тос 100 ам.доллароос доошилж буурсан юм. Гэвч Трамп Ираныг хүчтэй бөмбөгдөнө гэсний дараа газрын тосны үнэ буцаагаад өсөв.
Эх сурвалж: CNBC















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.