Гадаад мэдээДЭЛХИЙ

T.O.P 2006 оноос хойш анх удаа бүрэн хэмжээний ганцаарчилсан цомог гаргана

BIGBANG хамтлагийн гишүүн асан, жүжигчин T.O.P буюу Чуэ Сын Хён “Another Dimension” нэртэй ганцаарчилсан цомог гаргана гэж түүний агентлаг өнөөдөр /2026.04.02/ мэдээлжээ. Өнөөдрийн 18:00 цагт цацагдах цомог нь 11 уран бүтээлээс бүрдэх аж. “Topspot Pictures” мэдээлснээр "Another Dimension” нь T.O.P 2006 онд дебют хийснээс хойших анхны бүрэн хэмжээний ганцаарчилсан цомог болно.

T.O.P Италийн хөгжмийн продюсер, дууны инженер IRKO-той хамтран цомог дээр ажилжээ. Мөн Squid Game цувралын бүтээлч захирал Чэ Гён Сон цомог дээр ажилласан байна. T.O.P Squid Game цувралын хоёрдугаар улиралд Таносын дүрийг бүтээсэн билээ. Тэрбээр “GQ” сэтгүүлд саяхан өгсөн ярилцлагадаа сүүлийн арван жил хөгжим дуу бүтээхэд анхаарлаа хандуулах болсон гэсэн юм. Тэр амьдралынхаа энэ цаг мөчийг маш бүтээлч өрнөж байгаа гэж бодож буйгаа ярилцлага дээр хэлжээ.

Эх сурвалж: Yonhap News

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button