Украин ОХУ-ын Кстово газрын тос боловсруулах үйлдвэр, Приморск боомтод цохилт өгчээ
Украин ОХУ-ын Новгород мужийн Нижний хотод байрладаг Лукойл компанийн Кстово газрын тос боловсруулах үйлдвэрт цохилт өгчээ. Бүс нутгийн захирагч Глеб Никитин мэдэгдэл хийснээр тус үйлдвэрийн хоёр байгууламж дээр дроны сэг унасны улмаас гал гарсан байна. Украин мөн Ленинград мужийн газрын тос экспортлодог Приморск боомтод цохилт өгчээ.
ОХУ-ын Батлан хамгаалах яам Крымийн хойг болон Оросын нутаг дэвсгэр дээгүүр 87 дрон устгасан гэж мэдэгдсэн байна. Приморск боомт нь Финландынa хил болон Санкт-Петербург хотын хооронд оршдог. Өнгөрсөн сарын хугацаанд Украин Приморск боомтод хэд хэдэн удаа агаарын цохилт өгөх болсон. Өнгөрсөн сард Украин агаарын цохилтоороо ОХУ-ын газрын тос экспортлох чадамжийг 40 гаруй хувиар бууруулсан юм.
Ираны дайнтай холбогдуулан газрын тос, байгалийн хийн үнэ өссөн тул ОХУ эрчим хүчний экспортоос илүү орлого олох болсон билээ. Кремль эрчим хүчний экспортоос олох орлогыг нэмэгдүүлэхгүйн тулд Украин газрын тосны терминалуудад цохилт өгөхөө эрчимжүүлсэн.
Эх сурвалж: The Moscow Times














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.