Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ Балтын орнуудыг Украинд тусалж байна хэмээн сүрдүүлжээ

ОХУ-ын Гадаад хэргийн яам Балтын орнуудыг Украин Оросын газрын тосны терминалуудад цохилт өгөхөд туслаж байна хэмээн буруутгаж, сүрдүүлжээ. Украин ОХУ-ын газрын тосны дэд бүтцэд цохилт өгөхөд Балтын орнууд агаарын орон зайгаа ашиглуулж тусалж байна гэж Москва үзэж байгаа юм. ОХУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова “Эдгээр орнуудын дэглэм эрүүл ухаантай бол бидний анхааруулгыг сонсоно. Үгүй бол бидний авсан хариу арга хэмжээтэй зууралдах шаардлага тулгарна” гэжээ.

Сүүлийн долоо хоногуудад Украин ОХУ-ын газрын тос экспортолдог терминалуудыг онилж, эрчимтэй цохилт өгөх болсон. Ираны дайнтай холбогдуулан газрын тосны үнэ өссөн тул ОХУ-ын засгийн газрын экспортын орлого нэмэгдсэн юм. Орлого нэмэгдэж буй явдлыг зогсоохыг тулд Украин газрын тос экспортолдог терминалуудад хүчтэй цохилт өгөх болсон. Киев Балтын тэнгистэй ойролцоо оршдог ОХУ-ын Ленинград муж дахь газрын тосны терминалуудыг голчлон онилж байгаа юм. Ленинград муж нь Эстони улстай хиллэж оршдог билээ. Москва Эстони, Латви, Литва гурвыг Украины цохилтод тусалж байна гэж буруутгаж байгаа юм. Тус гурван улс үүнийг нь үндэслэлгүй гүтгэлэг гэж үгүйсгэсэн байна.

Эх сурвалж: Euro News

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
МОНГОЛ ХҮН...
МОНГОЛ ХҮН...

ОРОСУУД МАНАЙХААС ДУТАХГҮЙ ТЭНЭГДЭХ ЮМ ДАА

Зочин
Зочин

TUSLAH ESTOI YUMAA . OROS HULMASUUD UURSDUU L EHELSEN UKRAINII ARD TUMNIIG GAI ZOBLOND JIVUULJ BGAA SHUU DEE

Холбоотой мэдээ

Back to top button