АТГ-т шалгагдаж байгаа нь явж, яллагдаж байсан нь ирсэн "Эрдэнэс критикал минералс"-ын захирлын томилгоо

Эрдэнэс критикал минералс ТӨҮГ-аар "авлигачид" сүлжилдэн тоглож эхэллээ.
Ингэж хэлсний учир нь өдгөө АТГ-т шалгагдаж байгаа, сар шинийн өмнө 30 хоногийн баривчилгаа авсан ч 13 хоногийн өмнө суллагдсан Д.Тогтохсүрэн энэ байгууллагыг 1.8 жил удирдсан.
Саяхнаас Баянхонгор аймгийн Засаг даргаар дөрвөн жил ажиллаж, Г.Занданшатарыг Ерөнхий сайд байхад |2025.12 сар| ажлын албанд нь ирсэн Д.Мөнхсайхан энэ суудалд суужээ. Түүний хувьд АТГ-т шалгагдан яллагдагчаар татагдаж байсан нэгэн билээ.
Тодруулан хэлбэл Баянхонгор аймгийн хэд хэдэн удирдлагуудын хамт 320 сая төгрөгийн авлигын хэргээр, яллагдагчаар татагдан шалгагдаж байсан намтартай хүн. Тэднийг бичил уул уурхай эрхлэгчээс авлига авсан гэх хэргээр 2022 онд шалгалтын ажиллагаа явуулсан байдаг. Шалгуулагсад хэргээ хүлээж, Эрүүгийн хуулийн хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлт гаргасан гэгдэж байв. Өөрөөр хэлбэл хэргээ хүлээсэн. Түүнээс хойш хэрхсэн нь тодорхойгүй намжсан билээ.
Түүний хамгийн сүүлд буюу 2024 онд мэдүүлсэн ХОМ-ээс нь харахад,
- Өөрийн орлого: 72 сая
- Гэр бүлийн орлого: 64 сая
- Үл хөдлөх: нийтийн орон сууц-2, үйлчилгээний зориулалттай барилга-2 - 286 сая
- Lexus, 570 загварын автомашинтай - 250 сая
- Газар: Эзэмших-1, өмчлөх-3 - 78 сая
- Хадгаламж: 65 сая
- Зээл: 154 сая хэмээн мэдүүлжээ.
Харин Д.Тогтохсүрэн бол МАН-ын "ялсан" талын төлөөлөл. МАН 2016 оны сонгуулиар парламентад үнэмлэхүй олонхын суудал авах үед аймгийн Засаг даргын эрэмбээс өрсөлдөж, УИХ-ын гишүүн болсон нэгэн. Хоёр ч удаа парламентад гишүүнээр сууж, 2024 оны сонгуулиар бүдэрсэн. Гэсэн ч "Монголросцветмет" ТӨҮГ буюу одоогийн “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын даргын суудалд томилогдож очсон юм.
Түүнийг гэртээ ₮100 саяын хахууль авч байхад АТГ үйлдэл дээр нь барьсан тухай бид өмнө нь нийтэлж байсан. ЭНД дарж унших боломжтой.
Д.Тогтохсүрэнгийн хувьд анх удаа АТГ-ын хаалгыг татаагүй
2023 онд Өвөрхангай аймгийн Хархорин суманд иргэдтэй уулзалт хийж, уулзалтад нь ирсэн хүмүүст дугтуйтай мөнгө тараасан. Түүнийгээ өөрөө ч хүлээн зөвшөөрсөн. Бичлэг нь байсан болохоор яаж ч чадаагүй гэхэд болно.
Тэрбээр үүнийгээ тайлбарлахдаа “Монгол ёсоор ахмадуудад 20.000 төгрөг өгч, хүндэтгэл үзүүлсэн. Улс төрийн зорилгоор мөнгө тараах бол ил өгөхгүй байх. Миний хувьд олон нийтийн дунд өгсөн. Сумын засаг дарга намайг дагуулж яваад “Өндөр настай хүн нь энэ байна” гэхээр нь хүндэтгэл үзүүлсэн. Түүнээс биш надад мөнгө тараах зорилго байхгүй. Тараах ч мөнгө байхгүй. Уулзалтад ирсэн 5 ахмадад хүндэтгэл үзүүлсэн л ажил. Энэ бол УИХ-ын гишүүний хувьд тойрогтоо ажиллахдаа хийж болохгүй зүйл ч биш. АТГ-аас намайг дуудсан зүйл алга. Өгдөг хүмүүс нь өгдөг газар нь өгнө л биз. Энэ асуудал дээр надад санаа зовоод байх зүйл алга” хэмээсэн.
Мөн 2020 онд УИХ-ын гишүүн байхдаа УИХ-ын дарга Г.Занданшатарын Австралид хийх айлчлалын бүрэлдэхүүнд багтаж, Канберра хотод болсон олон улсын Ази, Номхон далайн орнуудын парламентын 28 дугаар чуулганд оролцохдоо УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Д.Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат, Австралид суугаа Элчин сайд Б.Чулуунхүү нар казино тоглосон байдаг.
Үүнийгээ Д.Тогтохсүрэн “Бид хэд казиногийн үйл ажиллагаатай танилцах зорилгоор орсон. Бид тоглоогүй. УИХ-аар казиногийн хууль ороод ирвэл ямар юм байдаг юм байна гэж үзэж сонирхох зорилгоор орсон. УИХ-аар Ш.Раднаасэд гишүүнээр ахлуулсан Казиногийн хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг ажиллаж байгаа. Энэ парламент амжвал Казиногийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Үүнийг бодолцоод ч бид энэ талаар ойлголттой болохоор орсон” гэж тайлбарлаад өнгөрч байсан билээ.
Ерөнхийдөө АТГ-т шалгагдаж байгаа нь ажлаа өгч АТГ-ынхаа учрыг олоод, хялбараар шийдүүлсэн нь ирсэн томилгоо болжээ.
Ташрамд дурдахад, Эрдэнэс критикал минералс ТӨҮГ нь хайлуур жонш, төмрийн хүдэр, алт зэрэг стратегийн ашигт малтмалыг олборлон баяжуулж, экспортын орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит уул уурхайн компани юм. Тус компани жилд 550–600 мянган тонн хайлуур жоншны хүдэр боловсруулж 110–120 мянган тонн жоншны баяжмал, 2.4 сая тонн төмрийн хүдэр олборлон 900 мянган тонн баяжмал үйлдвэрлэх хүчин чадалтай компани билээ.
О.ОНОН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Авилгачдын орогнол болсон засаг
Занданшатар Содбаатар 2 -ын хийсэн ажил. Тогтохсүрэнг улс төрөөс зайлуулж Мөнхсайхнаар мөнгө босгуулах ажиллагаа. Содбаатар намыг самрана даа
ингээд л шалгагдаж байсан хүмүүс дарга болоод явдаг нь шударга уу
авлигын хэрэгт холбогдож байсан хүн дахиж томилогддог нь буруу
yamar ch hariutslaga bhgui yum shig l sanagdaj bn
төрийн өмчит компаниудыг ингэж удирдуулж болох уу
ene bol zugeer neg tohioldol bish systemiin asuudal shuu
shalgaгdaj bsan hun ergeed darga bolдог ni oilgomjgui
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
ард түмэн итгэл алдаад байгаа нь аргагүй
ийм том компанид илүү цэвэр хүн тавих ёстой биш үү
ийм том компанид илүү цэвэр хүн тавих ёстой биш үү
ene bol shudarga yosnii esreg shiidver bn
хэрэг нь тодорхойгүй намжчихдаг нь хамгийн сэжигтэй
ene bol irgedee doromjilj bgaa yum shig l sanagdaj bn
yagaad iim humuusiig songodog yum be oilgohgui bn
ариун нэртэй байгууллага байх ёстой газар нь бохирдож байна
Гудамжаар дүүрэнн тагнуулч бно гэж хоосон хөөрсөн хүмүүс Гэвч зарим нь бараг 10 гаруй жил өөд нь татахийг нь хүлээж бгаа сурагтайы хи хи хи
Эгүүр гэж эргүү сайт 15 давхрын захиалгат мөнгө хөөсөн худал сенсаац шантаажны сайт хэн ч тоох хэрэггүй хэл амны хэвлэл кккк
Баянхонгорын авилгач засаг дарга Тогтохсүрэнгийн оронд очоод л баянхонгорын цагдаагийн дарга байсан Оюутболд экологийн цагдаагийн даргаар томилогдоод л тохиолдол уу лобби юу
Энэ үйлчилгээ хэрэгтэй хүн бүрт би trustwavehackerstech-ийг санал болгож байна. Би криптовалютад хөрөнгө оруулахаар шийдээд өнгөрсөн оны сүүлээр криптовалютаа хөрөнгө оруулагчдаа алдсан. Миний дансыг удирдах ёстой залуу бүх хугацаанд луйварчин байсан. Би 56,000 долларын хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд эхэндээ миний үр дүн болон ашгийн хэмжээ сайн харагдаж байсан. Мөнгөө татаж чадахгүй болсны дараа санаа зовж эхэлсэн бөгөөд залилуулсан гэдгээ ойлгосон. Би trustwavehackerstech болон түүний надад хөрөнгөө буцаан авахад хэрхэн тусалсан талаарх зарим тоймыг олж харсан. Би түүний тусламжийг авахын тулд тэр даруй trustwavehackerstech2 @ gmail.com имэйл хаягаар түүнтэй холбоо барьсан. Буцаан авах үйл явцыг эхлүүлснээс хойш долоо хоногийн дараа хөрөнгийг олж, луйварчнаас буцаан авсан. Түүний мэргэжлийн ур чадварт би маш их талархаж байна.
Гахай Зандкаа бол адгийн амьтан. 2025 оны наадмаар эм си эсийн мөнгөөр төрийн наадмын түрүү бөхийг тодруулсан. Жинхэнэ допинг хэрэглэсэн нөхөр нь тэр түрүүлсэн эм си эсийн бөх шүү.
Аюулгүй, тогтвортой боломж гэж надад хэлсэн зүйлд хөрөнгө оруулсны дараа бүх зүйл нуран унав. Компани асуултанд хариулахаа больж, мөнгө татахаа хойшлуулж, эцэст нь удаан чимээгүй байдалд орлоо. Би ичиж, хэн нэгэн миний санаа зовнилыг нухацтай авч үзэх эсэхэд эргэлзэж байв. Trustwavehackerstech2 @ gmail.com дээрх Trustwave Hackers Tech үүнийг тэр даруй өөрчилсөн. Тэд ямар ч шүүмжлэлгүйгээр сонсож, миний баримт бичгийг анхааралтай хянаж, мөрдөн байцаалтад хэрхэн хандахаа яг таг тайлбарласан. Тэдний баг миний хэзээ ч мэдэж байгаагүй төөрөгдүүлсэн мэдэгдэл, зөрчил, зөрчлийг илрүүлсэн. Тэд компанитай харилцах бүх харилцаа холбоог зохицуулж, намайг цаашид стрессээс хамгаалсан. Намайг хамгийн их гайхшруулсан зүйл бол тэдний тогтвортой ил тод байдал байсан: Би хэрэг хаана байгааг, алхам бүр яагаад чухал болохыг үргэлж мэддэг байсан. Эцэст нь нөхөн сэргээлт ирэхэд миний амьдралын бүх хэсгээс ачаа авагдсан мэт санагдсан. Хэрэв та төөрөгдүүлсэн эсвэл санхүүгийн алдагдалд орсон бол энэ компани танд өртэй зүйлээ нөхөхөд туслах ур чадвар, шийдэмгий байдалд байна.
Аюулгүй, тогтвортой боломж гэж надад хэлсэн зүйлд хөрөнгө оруулсны дараа бүх зүйл нуран унав. Компани асуултанд хариулахаа больж, мөнгө татахаа хойшлуулж, эцэст нь удаан чимээгүй байдалд орлоо. Би ичиж, хэн нэгэн миний санаа зовнилыг нухацтай авч үзэх эсэхэд эргэлзэж байв. Trustwavehackerstech2 @ gmail.com дээрх Trustwave Hackers Tech үүнийг тэр даруй өөрчилсөн. Тэд ямар ч шүүмжлэлгүйгээр сонсож, миний баримт бичгийг анхааралтай хянаж, мөрдөн байцаалтад хэрхэн хандахаа яг таг тайлбарласан. Тэдний баг миний хэзээ ч мэдэж байгаагүй төөрөгдүүлсэн мэдэгдэл, зөрчил, зөрчлийг илрүүлсэн. Тэд компанитай харилцах бүх харилцаа холбоог зохицуулж, намайг цаашид стрессээс хамгаалсан. Намайг хамгийн их гайхшруулсан зүйл бол тэдний тогтвортой ил тод байдал байсан: Би хэрэг хаана байгааг, алхам бүр яагаад чухал болохыг үргэлж мэддэг байсан. Эцэст нь нөхөн сэргээлт ирэхэд миний амьдралын бүх хэсгээс ачаа авагдсан мэт санагдсан. Хэрэв та төөрөгдүүлсэн эсвэл санхүүгийн алдагдалд орсон бол энэ компани танд өртэй зүйлээ нөхөхөд туслах ур чадвар, шийдэмгий байдалд байна.
Шалгагдасан гэдэг чинь хэрэг хийсэн гэсэн үг биш шүү дээ. Гэм буруутайг шүүх тогтоодог.