Тагнуулын төв газрын дарга асан Трампыг огцруулахыг уриалжээ
АНУ-ын Тагнуулын төв газрын даргаар ажиллаж байсан Жон Бреннан Ерөнхийлөгч Доналд Трампыг ажил үүрэг гүйцэтгэх чадамжгүй хэмээн огцруулахыг уриалжээ. Тус улсын Үндсэн хуулийн 25 дахь нэмэлт өөрчлөлтөд ерөнхийлөгч ажлаа гүйцэтгэх чадамжгүй болсон тохиолдолд татан буулгах тухай зааж өгсөн байдаг. Тэр нэмэлт өөрчлөлтийг Трамп шиг хүмүүсийг гарч ирэх вий хэмээн бодож Үндсэн хуульд нэмсэн гэж Бреннан хэлсэн байна.
Бреннан Барак Обамагийн үед Тагнуулын төв газрын даргаар ажиллаж байсан юм. Тэр “MS Now” агентлагт ярилцлага өгөхдөө Трамп Ираны соёл иргэншлийг устгах талаар тогтворгүй үг хэллэг ашиглаж байна гэжээ. Тэр “Түүний сэтгэц эрүүл биш гэдэг нь илт байна. 25 дахь нэмэлт өөрчлөлтийг Доналд Трамп шиг хүмүүс гарч ирэх вий гэж болгоомжлон Үндсэн хуульд нэмсэн” хэмээсэн юм.
Дөрөвдүгээр сарын 7-ны өдөр Трамп Ираныг сүрдүүлэхдээ бүхэл бүтэн соёл иргэншил өнөө шөнө мөхнө гэсэн билээ. Түүний сүрдүүлгийг Ардчилсан намын гишүүд хатуу шүүмжилж, Бүгд найрамдах намын зарим гишүүд мөн тохиромжгүй үг хэллэг гэж үзэж буйгаа илэрхийлсэн. Одоогийн байдлаар Конгресс дахь Ардчилсан намын 70 гишүүн Трампыг 25 дахь нэмэлт өөрчлөлтөөр татан буулгахыг уриалаад байна.
Эх сурвалж: The Guardian














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хувийн өс хонзон. Трампыг шууд хутгал!!
Трампын сзрдүүлэг Еврейтэй нийлж дайн өдөөж
байгаа онцгүй!!! Зөнөг зайлсан дээр!??