Гадаад мэдээДЭЛХИЙ

Пап Лео Трампаас айхгүй гэжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ромын пап лам Лео руу дайралт хийж, шүүмжлэх болсон. Хамгийн сүүлд Трамп Леог гэмт хэрэгт хөнгөн ханддаг, гадаад бодлогын талаар огт мэдлэггүй гэж шүүмжилсэн. Тэр ингэж хэлсэндээ их хэмжээгээр шүүмжлүүлсэн ч уучлалт гуйхгүй гэж мэдэгдсэн юм.

Тэгвэл пап Лео түүний шүүмжлэлд хариу өгөхдөө  Трампын захиргаанаас айхгүй, Сайн мэдээг түгээхийн тулд чангаар дуугарсаар байх болно гэжээ. Пап Ираны дайныг эсэргүүцсэн тул Трамп түүнийг шүүмжлэх болсон. Тодруулбал Трамп дөрөвдүгээр сарын 7-ны өдөр Ираныг сүрдүүлэхдээ бүхэл бүтэн соёл иргэншлийг устгах болно гэсэн юм. Үүнийг пап Лео хүлээн зөвшөөршгүй зүйл хэмээн шүүмжилсэн.

Пап Ираны дайныг эсэргүүцсэн явдлыг улс төрийн зорилготой гэж Трамп мэдэгдсэн юм. Лео үүнд хариу өгөхдөө улс төрийн мэтгэлцээнд нэгдэж байгаа явдал биш дэлхий дахинд хурцадмал байдал нэмэгдэж буй энэ үед ёс суртахууны хувьд өөр сонголт хийж болно гэдгийг харуулсан зүйл гэжээ. Тэр “Өөр арга зам байгаа гэдгийг хэн нэгэн хэлэх ёстой” хэмээсэн байна.

Эх сурвалж: CBS News

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

НОЁН ТРАМПЫН ОРОЛЦОХГҮЙ ХЭРЭЛДЭХГҮЙ ЗАНАЛХИЙЛЭХГҮЙ НЭГ Ч УЛС АЛГАА ГАЛЗУУ ХҮҮР ЮМАА ЗӨНӨЖЭЭ НААШАА МОНГОЛД ИРАА ХОРХОГ БООДОГ ХИЙЖ ӨГЬЕ ЖААХАН СЭТГЭЛЭЭ СЭРГЭЭЧИХӨ НАЙЗАА МЯНГАНЫ СУУТ ХҮМҮҮН ЭЦЭГ БОГДТОН ЧИНГИСИЙН ХӨШӨӨНД МӨРГӨЖ ХИЙМОРОО СЭРГЭЭ ХӨГШӨӨН

Холбоотой мэдээ

Back to top button