Трамп өөрөөсөө болоод гол дэмжигчдээ алдаж байна
Америкчууд дунд явуулсан нэгэн шинэ санал асуулгын дүнгээс үзэхэд, Доналд Трамп ерөнхийлөгчийн албан тушаалд гарахад голлох үүрэг гүйцэтгэсэн сонгогчдын бүлгээ алдаж байна. Үүнтэй холбогдуулан энэ оны сүүлээр болох Конгрессын завсрын сонгуульд Бүгд найрамдах нам ямар үр дүн үзүүлэх нь сонирхол татах боллоо.
“CNN” агентлагийн нийтэлсэн санал асуулгаас харвал дээд боловсролгүй цагаан арьст сонгогчдын дунд Трампын нэр хүнд 2025 оны эхэн үетэй харьцуулахад огцом унажээ. Тус бүлэг сонгогчид дунд Трампын рейтинг маш эерэг байснаа сөрөг болон өөрчлөгдсөн байна.
Эдгээр сонгогчид Трамп болон Бүгд найрамдах нам 2024 онд ялалт байгуулахад голлох нөлөө үзүүлсэн. Америкчууд улсынхаа эдийн засагт санаа зовж, гаднын орнуудад явуулж буй цэргийн ажиллагааг эсэргүүцэх хандлага нэмэгдэхтэй зэрэгцэн тэдний дэмжлэг буурчээ.
Сонгогчдын хандлага ингэж өөрчлөгдсөн тул завсрын сонгуулиар Сенатын танхим дахь өрсөлдөөнтэй суудлуудын тоо нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл Бүгд найрамдах нам рейтингээрээ давамгайлж байсан мужуудад Ардчилсан намынханд боломж үүсэж магадгүй юм.
Дээд боловсролгүй цагаан арьст сонгогчид 2024 оноос гадна 2016 онд ч Трамп ялалт байгуулахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн. Тиймээс тэдний дунд Трампыг эсэргүүцэх хандлага хурдацтай нэмэгдэж байгаа нь улс төрийн хувьд ихээхэн ач холбогдолтой юм.
“CNN” агентлагийн шинжээч Харри Энтэн хэлэхдээ, тус бүлгийн сонгогчид АНУ-ын эдийн засгийн нөхцөл байдалд санаа зовж Иранд явуулж буй цэргийн ажиллагааг эсэргүүцэж байгаа тул Трампын рейтинг буурсан гэжээ.
2025 оны хоёрдугаар сард тус бүлгийн сонгогчид дунд Трампын цэвэр рейтинг нэмэх 32 хувь байв. Энэ нь дэмжиж байна гэж санал асуулга өгсөн хүмүүсээс дэмжихгүй байгаа гэж мэдэгдсэн америкчуудыг хасаж хувьлан гаргаж авсан үзүүлэлт.
Харин одоо энэ үзүүлэлт хасах хоёр хувь болж 34 хувиар огцом буурсан байна. Гол зүйл гэвэл энэ нь ганц “CNN”-ийн явуулсан санал асуулгын дүн биш юм.

Энтэн тайлбарласнаар тус үзүүлэлтийг хэд хэдэн санал асуулгын үр дүнг дундажлан гаргажээ. Тодруулбал “CBS”, “Fox News” болон “CNN” агентлагийн явуулсан гурван томоохон судалгааны өгөгдлийг нэгтгэсэн байна. Энтэн "Доналд Трамп дээд боловсролгүй цагаан арьстнуудын дунд үнэхээр дэмжлэггүй болсон байна" гэж тус тоо баримтыг дүгнэжээ.
Трамп гол сонгогчдынхоо дэмжлэгийг их хэмжээгээр алдаж буй нь амьжиргааны зардалтай холбоотой. 2024 оны сонгуулиар Трамп, Бүгд найрамдах намынхан гарч ирэхдээ өгсөн амлалтуудын нэг нь амьжиргааны зардлыг бууруулах байсан юм. Гэвч Ираны дайны улмаас гуравдугаар сард АНУ-ын инфляц сүүлийн дөрвөн жилд үзэгдээгүй хэмжээгээр өсжээ.
2025 оны хоёрдугаар сард дээд боловсролгүй цагаан арьстнуудын дунд эдийн засгийн асуудлаар Трампыг дэмжих үзүүлэлт 26 хувь байсан бол одоо хасах 15 хувь болсон аж. Өөрөөр хэлбэл эдийн засаг дээр түүний цэвэр рейтинг 40 орчим хувиар буурсан байна.
Гадаад бодлогын асуудал Трампын үнэлгээг улам хүндрүүлжээ. Иранд явуулж буй дайн тус бүлгийн сонгогч нар дунд хасах таван хувийн үнэлгээтэй байгаа юм. Энтэн "Трамп энэ дайнаараа олон хүнийг өөрөөсөө түлхсэн бололтой" гэжээ.
АНУ-ын Үндсэн хуулийн 22 дахь нэмэлт өөрчлөлтийн дагуу Трамп дахин ерөнхийлөгчөөр сонгогдох боломжгүй. Гэхдээ түүний бодлогын улс төрийн үр дагавар нь тун удахгүй, арваннэгдүгээр сарын завсрын сонгуулиар мэдрэгдэнэ.
Түүний үйлдлүүд завсрын сонгуулийн үр дүнгийн таамаглалд нөлөөлөөд эхэлсэн. Тодруулбал Охайо мужид 2012 онд Барак Обама ялалт байгуулж байсан юм. Харин 2016, 2020, 2024 онуудад Трампыг дэмжсэн. Бооцоо тавьдаг "Kalshi" платформоос харвал тус мужийн Сенатын суудлыг Ардчилсан нам авах магадлал эрс нэмэгджээ.Нэгдүгээр сарын 1-нд Ардчилсан нам ялах магадлал 37 хувь байсан бол одоо 60 хувь болсон байна.
Амьжиргааны зардлын асуудалд анхаарал сайн хандуулах хэрэгтэй гэдгийг Бүгд найрамдах намын зарим гишүүн өнгөрсөн оноос эхлэн анхааруулсан. Тухайлбал Техасаас Конгресст суудаг Тони Гонзалес “Хүмүүс эдийн засагт их анхаарлаа хандуулж байгаад бид нар сайн анхаарч ажиллахгүй бол алдас болно. Ардчилсан намынхан эдийн засагт анхаарлаа сайн хандуулж чадаагүй учраас сонгууль ялагдсан. Бид ч мөн сайн ажиллахгүй бол адилхан юм болоход гайхаад байх зүйл үгүй” гэж хэлж байсан юм .
Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Дэвис Ингл “Newsweek” сэтгүүлд мэдээлэл өгөхдөө "Хамгийн чухал санал асуулга 2024 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр болсон. Тэр өдөр 80 сая орчим америкчууд ерөнхийлөгч Трампыг сонгосон. Иргэдийн олонх түүний мөрийн хөтөлбөрийг дэмжсэн” гэжээ.
Ингл нэмж “Америкийн ард түмний төлөө Трамп шиг их зүйл бүтээсэн ерөнхийлөгч байхгүй. Тэр ажлын байр нэмэгдүүлж, инфляцыг бууруулан, орон сууцны хүртээмжийг сайжруулахын төлөө цуцалтгүй ажиллаж байгаа. Ерөнхийлөгч зөвхөн Америкт төдийгүй дэлхий даяар түүхэн ахиц дэвшил гаргасан. Түүний мөрийн хөтөлбөр хэрэгжиж эхэлж байгаа тул энэ нь зөвхөн эхлэл" гэсэн байна.
Эх сурвалж: Newsweek














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эдийн засаг дээр амласан зүйл нь биелэхгүй бол дэмжлэг унах нь аргагүй
ene bol zugeer l songogchdiin urval bish бодит baidal
Трамп өөрийн бодлогоосоо болж оноо алдаж байна
inflation nemegdeheer hen ch durtai baihgui shuu
Гол дэмжигчдээ алдана гэдэг хамгийн том дохио
Эдийн засгийн асуудал хамгийн мэдрэмтгий
ard tumenii amidrald nuluulj bval demjleg unana shd
Дайн, инфляц хоёр нийлбэл рейтинг унахаас өөр яах вэ
gadaad bodlogo bas tom nuluutei yum bn
Сонгогчид бодит амьдралаа л хардаг
uls turiin amlalt bieldeggui gedgiig dahin haruulj bn
ene bol tom dohio shuu republicanuudad
Судалгааны дүн их тодорхой байна
neg l odor 80 say hun songoson gd yriad bh ni хангалтгүй
трампын гол дэмжигч нар нь хөдөөний болон төв Америкийн улаан хүзүүт гэх арьс өнгөөр ялгаварлач бүлэг бөгөөд тэд цагаачлалын асуудлаас болж түүнийг дэмжсэн. Харин харамсалтай нь трамп еврей нарыг дэмжсэнээс болж алдаж байгаа. Яагаад гээч тэд хэн гэдгийг трамп магтсанд байгаа юм
Трамп зайл