ОХУ Украинд хүчтэй цохилт өгч, 17 хүн амь үрэгджээ
ОХУ Украинд хүчтэй цохилт өгсний улмаас 17 хүн амь үрэгдсэн байна. Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский мэдэгдэл хийхдээ, шөнө хийсэн дайралт нь ОХУ-ын эсрэг авсан дэлхий дахины арга хэмжээг суллаж болохгүй гэдгийг харууллаа гэжээ. Пүрэв гарагт /2026.04.16/ болсон тус халдлагын улмаас 100 хүн бэртсэн байна.
Украины агаарын хүчин мэдэгдэл хийхдээ цохилтын үеэр 31 пуужин, 636 дрон устгасан гэжээ. Гэвч ОХУ-ын харвасан 12 пуужин, 20 дрон байгаа оносон байна. Москва мэдэгдэл хийхдээ Украины зэвсэгт хүчин пуужин, дрон үйлдвэрлэх зорилгоор ашиглаж байсан эрчим хүчний дэд бүтцүүдэд цохилт өгсөн гэжээ.
Пүрэв гарагт мөн Украин Балтийн тэнгисийн эрэг дээрх ОХУ-ын боомтод цохилт өгсний улмаас хоёр хүн амь үрэгдсэн байна. Цохилтод өртсөн Туапсе боомтод газрын тос боловсруулдаг томоохон үйлдвэр байдгаас гадна нүүрс болон бордоо экспортолдог томоохон дэд бүтцүүд бий.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энгийн номхон иргэдийг алж хядсаныг "хүчтэй цохилт" гэж байгаа юм уу???
Дуусга тэгэх ёстой