НИЙГЭМНийгэм мэдээ

2026 он гарснаас хойш Монгол Улсад 175,763 жуулчин иржээ

Монгол Улс 2025 онд 847,200 жуулчин хүлээн авч, аялал жуулчлалын салбарын орлого 700 сая ам.долларт хүрсэн бол 2026 он гарснаас хойш ирсэн жуулчдын тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14.8 хувиар өсжээ.

Монгол Улсын аялал жуулчлалын салбар сүүлийн жилүүдэд тасралтгүй өсөлт үзүүлж, 3 дугаар сарын үзүүлэлтүүд түүхэн амжилтаа шинэчилсээр байна.

Өсөлтийн байдал (гуравдугаар сарын 31-ний байдлаар):

  • 2023 оны гуравдугаар сарын 31 хүртэл – 42,311 жуулчин
  • 2024 оны гуравдугаар сарын 31 хүртэл – 56,622 жуулчин
  • 2025 оны гуравдугаар сарын 31 хүртэл – 73,243 жуулчин
  • 2026 оны гуравдугаар сарын 31 хүртэл – 84,087 жуулчин ирсэн байна.

2026 оны эхний улиралд жуулчдын урсгал өмнөх оны мөн үеэс 14.8 хувиар өсөж, өсөлтийн хурдац тогтвортой хадгалагджээ. Өнгөрсөн гуравдугаар сард ирсэн жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс нэмэгдсэн нь аялал жуулчлалын улирал хавар эрт эхэлж, өвлийн аялал жуулчлал сэргэж байгааг илтгэжээ. Монгол Улсад дөрөвдүгээр сарын 16-ны байдлаар 175,763 жуулчин иржээ.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button