НИЙГЭМСпорт

Монголын жүдочид багийн дүнгээрээ Азийн аваргыг тэргүүлж байна

Өвөрмонголын Ордос хотноо жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Өчигдөр/2026.04.17/ тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн -73 кг, 81 кг, эмэгтэйчүүдийн -57 кг, -63 кг, -70 кг-ын барилдаанууд тус тус боллоо.

Монгол Улсаа төлөөлөн барилдсан Л.Энхрийлэн -63 кг-д алтан медалийн төлөөх барилдаанд Хойд Солонгосын тамирчин Ким Жи Хег ялж, түрүүллээ. Гавьяат тамирчны хувьд өмнө нь 2024 онд -57 кг-д түрүүлж байв. Ийнхүү Ази тивийн хошой аварга болжээ. Харин -57 кг-д өрсөлдсөн Т.Ариунзаяа алтан медалийн төлөөх барилдаанд мөн Хойд Солонгосын Ким Хён Атай барилдаж, дийлдлээ. Өдгөө 19 настай, өсвөрийн дэлхийн аваргын хувьд өнгөрсөн жил ч тивийн аваргаасаа мөнгөн медаль хүртэж байсан түүхтэй.

  • -70 кг-д барилдсан С.Лхагвадулам хэсгээ тэргүүлж, хагас шигшээд шалгарсан ч мөнгөн медалийн төлөөх барилдаанд Хойд Солонгосын Мүн Сон Хүйд, хүрэл медалийн төлөөх барилдаанд Энэтхэгийн Инунганби Тахелламбамд тус тус ялагдаж, тавдугаар байр эзэлжээ.
  • Эрэгтэйчүүдийн -73 кг болон -81 кг-д өрсөлдсөн тамирчид болох О.Шинэбаяр, О.Уранбаяр нар эхний барилдаандаа дийлдсэн.

Хоёр өдрийн дараах байдлаар Монголын баг гурван алт, нэг мөнгөн медальтай багийн дүнгээр тэргүүлж байна. Өнөөдөр эрэгтэйчүүдийн -90 кг, -100 кг, +100 кг, эмэгтэйчүүдийн -78 кг, +78 кг-ын барилдаанууд болно.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button