НИЙГЭМНийгэм мэдээ

12 настай Т.Тодмөнх шатрын U18 хүртэлх нээлттэй ангилалд түрүүлж дэлхийн аварга боллоо

Бүгд найрамдах Серби улсын Врнячка Баня хотод Олон улсын шатрын холбоо/FIDE/-ны зохион байгуулсан Дэлхийн өсвөрийн шатрын аварга шалгаруулах тэмцээнд 50 гаруй орны тамирчид өрсөлдөж байна. Тус тэмцээнд Монгол Улсын өсвөрийн шатрын аварга Т.Тодмөнх эх орноо төлөөлөн оролцож байгаа юм. Тэрбээр 18 нас хүртэлх нээлттэй ангиллын түргэвчилсэн ба түргэн тоглолтын аварга шалгаруулах тэмцээний шатрын бодлого, түргэн бодолтын төрөлд түрүүлж дэлхийн аварга боллоо.

Т.Тодмөнх өнөөдөр эхлэх блиц төрлийн U12 насны ангилалд тоглох юм. Тус ангиллын тэмцээн хоёр өдөр үргэлжилж шилдгүүдээ тодруулна. Одоогоор тус тэмцээнийг ОХУ-ын тамирчид амжилтаар тэргүүлж буй бөгөөд энэ жилээс тэднийг улсынхаа далбаа дор тоглохыг зөвшөөрчээ.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

хүүхдийн сангийн мөнгийг арай ч идчихээгүй биз дээ ийм хүүхдийг урамшуулж шагнах хэрэгтэй шүү эцэг эх нь дагаад явдаг өрх гэрийн зардлыг ч тооцож өгч баймаар юм аа хүүхдэд ээлтэй орон больё

Зочин
Зочин

баяр хүргэё хөөрхөн хүү минь хоёр талд зогсож байгаа хоёр харь гаригийн хүмүүс шиг харагдлаа кх кх

Зочин
Зочин

баяр хүргэе

Зочин
Зочин

Мундаг дэлхийн аварга хүүд баяр хүргэе.Ямар ч ангилалд ялалт чамд байх болно улам их амжилт хүсье. Гайхалтай бахархалтай хүүгийн гэр бүлд эрүүл энх сайн сайханыг хүсье.

Зочин
Зочин

Баяр хүргэе мундаг хүүд улам их амжилт гаргахыг хүсэн ерөөе.

Холбоотой мэдээ

Back to top button