Гал зогсоох тохиролцоо дуусах дөхөөд байхад АНУ, Ираны хэлэлцэх тов гараагүй л байна
АНУ, Иран нар дөрөвдүгээр сарын 11-12-ны хооронд дайныг дуусгахаар хэлэлцсэн ч зөвшилцөлд хүрч чадаагүй. Тэгвэл гал зогсоох тохиролцоо мягмар гарагт /2026.04.21/ дуусахаар байхад АНУ, Иран хэлэлцэх тов гараагүй л байна. Ираны Гадаад хэргийн дэд сайд Саид Хатибзаде хэлэхдээ, эхлээд ерөнхий ойлголцолд хүрэх ёстой тул дараагийн уулзалтын тов гараагүй байгаа гэжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп “Reuters” агентлагт хэлэхдээ энэ долоо хоногт дахин хэлэлцэх байх хэмээсэн. Гэвч зарим дипломатчидын хэлж буйгаар логистикийг харалцан үзвэл долоо хоног дуусахад нэг л өдөр үлдсэн тул хэлэлцээ амжиж хийх магадлал бага байна.
Баасан гарагт /2026.04.17/ Иран Ормузын холойг түр хугацаанд нээж буйгаа зарласан. Гэвч АНУ Ирантай холбоотой онгоцнуудын хөдөлгөөнийг хязгаарласаар байна гэх шалтгаанаар хэдхэн цагийн дараа хоолойг буцааж хаасан юм. Энэ талаар Ираны гадаад хэргийн дэд сайд ярихдаа “Америкийн тал Ираныхаас бусад хөлгүүдэд нээлттэй хэмээн тохиролцоог сүйрүүлэх гэж оролдсон. Хэрэв америкчууд хэлсэн үгэндээ үнэнч байхгүй бол хариу арга хэмжээ авна гэдгээ бид мэдэгдсэн” гэжээ.
Эх сурвалж: Reuters














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.