НИЙГЭМНийгэм мэдээ

НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно

Монголын татварын албанаас 2026 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос иргэдэд шилжүүлж эхлэхээр болсныг мэдээллээ. Өмнөх оны гүйцэтгэлийг харвал, Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын 2025 оны дөрөвдүгээр улирлын буцаан олголтоор нийт 1 сая 377 мянга 396 иргэнд 112 тэрбум төгрөгийг олгосон байна.

Иргэд буцаан олголтоо авахын тулд худалдан авалт бүрийн баримтаа тухай бүрд нь системд бүртгүүлэх шаардлагатай. Баримтаа хугацаанд нь бүртгүүлээгүй тохиолдолд буцаан олголтод хамрагдах боломжгүй болохыг татварын байгууллагаас анхааруулж байна. Иймд иргэн бүр худалдан авалт хийхдээ баримтаа заавал авч, цахим системд бүртгүүлснээр өөрийн авах ёстой буцаан олголтыг алдалгүй авах боломжтой юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Эртхэн өг бөрсдийн мөнгөө авч бна

Холбоотой мэдээ

Back to top button