Орон нутаг
Ой, хээрийн гал түймрийн аюулаас найман иргэн, 2500 орчим малыг нүүлгэн шилжүүллээ
Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн байдлаар нийслэлийн хоёр дүүрэг, есөн аймгийн 33 суманд, 59 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдлээ. Ой, хээрийн гал түймрийн аюулаас 46 гэр, 19 өвөлжөө, хашаа саравч, хоёр автомашиныг авран хамгаалж, гурван айл өрхийн найман иргэн, 2500 орчим малыг нүүлгэн шилжүүллээ.
Дээрх гал түймэрт урьдчилсан байдлаар ойн 708 га, хээрийн 507.437 га, нийт 508.145 га талбай өртсөн байна. Түймэр унтраах ажиллагаанд Онцгой байдлын байгууллага, Хил хамгаалах байгууллага, Цагдаагийн байгууллага болон орон нутгийн нийт 2452 хүн, 405 автомашинтайгаар оролцлоо.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.