Гадаад мэдээДЭЛХИЙ

Дуучин D4vd-д 14 настай Селестег хөнөөсөн хэргээр ял тулгалаа

Дуучин D4vd буюу Дэвид Бурк өнгөрсөн долоо хоногт 14 настай Селесте Ривас Хернандесийг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэн баривчлагдсан. 21 настай Дэвидийг прокурорууд Селестег хөнөөсөн буруутай гэж ял тулгажээ. Түүнийг нэгдүгээр зэргийн хүн амины хэрэг үйлдсэн, насанд хүрээгүй хүнтэй зүй бус харилцаанд орсон, цогцос эрэмдэглэсэн зүйл ангиар ял тулгасан байна. Дэвид даваа гарагт /2026.04.20/ шүүхийн өмнө өөрийгөө буруугүй гэх байр суурийг илэрхийлжээ.

Прокурорууд мэдээлснээр Дэвид хэрэг шалгах явцад худал мэдээлэл өгч, мөрдөн байцаалтын явцад гэрчийг хөнөөсөн байж магадгүй учир тэр цаазаар авах эсвэл суллагдах боломжгүйгээр бүх насаар хорих ял сонсон магадгүй. Лос Анжелес бүсийн дүүргийн прокурор Нэйтан Хохман мэдэгдсэнээр прокурорууд цаазаар авах ял оноох эсэхийг дараа нь шийднэ гэжээ.

Селесте Дэвидийн насанд хүрээгүй хүнтэй ёс бус харилцаа үүсгэсэн хэрэгт гэрчийн мэдүүлэг өгөх боломжтой байсан юм. Хохирогч 2024 онд 13 настай байхдаа гэртээ очилгүй сураггүй болжээ. Тэр жилээс эхлэн Дэвид бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэж прокурорууд үзсэн байна. Мөрдөн байцаагчдын үзэж буйгаар Селесте хамгийн сүүлд 2025 оны дөрөвдүгээр сарын 23-нд D4vd-ийн гэрт ороод дахиж харагдаагүй юм. 2025 оны есдүгээр сард Селестегийн цогцос Дэвидийн машинаас олдож, мөрдөн байцаагчид түүнийг шалгаж эхэлсэн байна.

Эх сурвалж: Al Jazeera

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button