Гадаад мэдээДЭЛХИЙСонин хачин

Ираны дайны улмаас дэлхийн бэлгэвч үйлдвэрлэгч хамгийн том компани үнээ нэмнэ

Хоёрдугаар сарын 28-нд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Израилтай хамтран Иранд цохилт өгч дайн эхлүүлсэн. Тус дайны улмаас үүссэн нийлүүлэлтийн сүлжээний тасалдлын улмаас дэлхийн бэлгэвч үйлдвэрлэгч хамгийн том компани болох “Karex” бүтээгдэхүүний үнээ 20-30 хувиар нэмэх болжээ. Малайзад төвтэй тус компанийн гүйцэтгэх захирал Го Миа Киат “Reuters” агентлагт хэлэхдээ “Хүнд нөхцөл байдал үүсэж газрын тосны үнэ өндөр хэвээр байгаа тул үнэ нэмэхээс өөр аргагүй байна” гэсэн юм. Хэрэв Ираны дайн сунжирвал дахин үнэ нэмэх шаардлага гарч магадгүй гэдгийг тэр хэлжээ.

Үүнтэй зэрэгцэн хэрэглэгчдийн нөөц шавхагдсан байгаа тул бэлгэвчний эрэлт нэмэгдэж байгаа гэж Го Миа Киат хэлсэн байна. Түүний хэлснээр нийлүүлэлтийн сүлжээнд доголдол гарсны улмаас бэлгэвчний эрэлт 30 хувиар нэмэгджээ. Ираны дайн эхэлсний улмаас синтетик хуванцар, нитрил, лубрикант гэх мэт бэлгэвч үйлдвэрлэхэд ашигладаг бүх зүйлийн үнэ өссөн байна.

Тус компаниас Европ болон АНУ гэх мэт байрлалууд руу экспортолсон бүтээгдэхүүн өмнө нь нэг сарын дотор очдог байсан бол одоо хоёр сар зарцуулдаг болжээ. Энэ нь бэлгэвчний эрэлт нэмэгдэхэд мөн нөлөөлж байгаа аж. “Karex” компани нь жилд таван тэрбум гаруй бэлгэвч үйлдвэрлэж Их Британийн Үндэсний эрүүл мэндийн алба (NHS), НҮБ-ын явуулдаг дэлхийн хөтөлбөр болон “Durex”, “Trojan” гэх мэт компаниудад нийлүүлдэг юм.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button