Улс төрийн мэдээ

Х.Нямбаатар: Надтай өрсөлдье, Хотын намын дарга болъё гэсэн Э.Бат-Амгалан хүрээд ирээрэй

Өнөөдрийн 09.00 цагаас Нийслэлийн МАН-ын хорооны хурал эхэллээ. Энэ үеэр Хотын дарга Х.Нямбаатар дараах мэдээллийг өглөө.

"1.6 жилийн хугацаанд Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт хэдэн хувьтай байгаа вэ, биелэлт, хэрэгжилтийн явцын талаар миний бие илтгэл тавина.

Хоёрт. МАН-ын үндсэн дүрэм болон санхүүжилтийн журмын хүрээнд татвараа төлөөгүй Нийслэлийн намын хорооны төлөөлөгчдөд хариуцлага тооцох, чөлөөлөх тогтоолын төслийг хэлэлцүүлж батлуулахаар байгаа.

Гуравт. Зохион байгуулалтын асуудал. Хуралд оролцож байгаа хүмүүсээс Нийслэлийн намын хорооны даргад нэр дэвшиж, даргыг өөрчлөх чөлөөлөх асуудлыг нээлттэй оруулж ирж байгаа. Мөн зарим дэд даргыг, зарим тэргүүлэгчийг чөлөөлж, нөхөн сонгоно.

Хуралдаанд оролцсон гишүүд нээлттэй санал гаргах боломжтой. Миний хувьд ажлаа үргэлжлүүлнэ, Нийслэлийн намын хорооны даргаар нэг жил 11 сар ажиллаж байна. Надтай өрсөлдье, Нийслэлийн намын хорооны даргыг чөлөөлье гэвэл нээлттэй хэлэлцэнэ. Би ажлаа үргэлжлүүлнэ гэдгээ сошиал хуудсандаа ч биччихсэн байгаа.

Туулын хурдны замын ажлыг яагаад зогсоосныг бүтэн, сайн ойлгоогүй. Намынхаа даргад хэллээ. Олон улсын арбитрийн асуудал хөндөгдөх учир албан ёсоор Засгийн газрын тогтоол гаргаж шийдвэр гаргах ёстой. Тэгж байж гүйцэтгэгч байгууллагадаа бичгээр хүргүүлнэ. Өдөр хоногоор маргаан үүснэ, гүйцэтгэгч компанид ямар ч буруу байхгүй шүү дээ. Ил тод тендерт оролцож шалгарсан. Талбай дээр жагсаж байгаа хэдэн нөхдүүдийг эрдэмтэн гэж хэлэх шиг болсон. Тэр саналыг судална гэж байна билээ. Олон улсын экспертүүдийг томилох ёстой гэж бодож байна. Асуудал шийдэгдвэл цаашаа үргэлжлэх байх. Би ажлаа эхлүүлсэн, хэн зогсоосон болох нь ил болох байх. Талбай дээр байгаа нөхдүүд дунд алтны нинжа байсан хүн ч байна.

Эцэст нь ганц үг хэлье. Эрх мэдэл албан тушаалын төлөө улангасаж байгаа хүмүүст эх орон, ард түмэн, улс орны хөгжил ямар ч хамаагүй юм байна. Нам хамаагүй. Намын эрх ашиг нийлсэн бүлэглэлүүдийн өөрсдийн албан тушаал, ашиг сонирхлоо хамгаалах, төрийн өмчит компаниудыг шимэгчилж амьдрах нь юу юунаас чухал болохыг яс махандаа тултал ойлгож байна. Гэр бүлээр оролдох хамгийн бохир арга шүү. Би дахиад ч хурал хийнэ.

Э.Бат-Амгалан Хотын намын дарга хийж чадна гээд яриад зогсож байсан. Ирээд өрсөлд, нээлттэй" гэв.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ мууг зайлуулах хэрэгтэй. Хятадуудад худалдагдсан новш

Зочин
Зочин

үхлээ, энэ дурак. хэрэг хуучрахгүй хэний гар хөл болж үхэн хатан байгаа нь удахгүй ил болно доо

зочин
зочин

ажлыг нь үргэлжлүүлж үр дүнд хүргэх хэрэгтэй, эрүүл мэнд болон түгжрэл хэдэн тэрбумыг хэдэн жил алдаж байгаагаа бодоосой

Зочин
Зочин
Reply to  зочин

Ene orkiin shaaj bgaan hed bol????

Зочинff
Зочинff

eniig zailuulj shorond hiih heregtei?? chaddag yumaa hiihgui yun chadahgui yumaaraa hootsoldoj baij ingej bgaan

Zochin
Zochin

Paa, uchigdur l baahan hyamchdaa daguulan ailin gadaa alaltsyaa geed hunii erhend haldaj bsn novsh onoodor ur huuhduudee yarina. Nyabakter novshoo, huuhed chin bas tatvarin munguur gadaadad surj baina uu

Зочин
Зочин

ТУУЛЫН БУРГАС ТАЙРЧ ОГТОЛЖ ЦААНА НЬ ХЭДЭН ЗУУН САЯ ДОЛЛАРЫН ЦАВЧАА ХУЛГАЙ ДЭЭРЭМ ХИЙСЭН НЯМБААТАР ОЮУН ЭРДЭНЭ НАР ЭХ ОРНООСОО УРВАСАН ЯЛ ГЭМ ЗЭМТЭЙД ТООЦОЖ ЯЛЛАСУГАЙ

Зочин
Зочин

ZAILAAACH EEE MUU GULGUN KOMUNISTAAAA. Z##L Z##L Z##L

Зочин
Зочин

Гэрийн цонхны гадна дрон нисгэж бичлэг хийх, хол байршлаас гэрийн цонхруу лазер тусгах, гэрийн хаалга танихгуй хүнээр өдөр шөнөөр тогших, танихгуй согтуу эрүүл бус итгээдээр утасруу залгуулж загнах, дарамттай мэссэж явуулах, хувийн гэрийн хаяг зааж турхирах, хүүхдүүдийн нэр сургуулийн хаяг зарлах, хуурамч хэрэг тохох, нийтд зарлах, гүтгэх энэ бол Данх, Нямбактерын Хэро нарын зохиосон оригинал тэхноложи шүү.

Зочин
Зочин

Нян бактери хуцалгүй зайл

Зочи
Зочи

Энэ хүнийг ажиллуулаад үзийл дээ юу хийж чаддагийн харъя

Зочин
Зочин

Одоо УЧРАЛ тэгш сондгой явуулах шийдвэр гарга эсхүл түгжрэлтэй яаж тэмцэх талаар төлөвлөгөөгөө танилцуул

Зочин
Зочин

Учрал ч намаа эв нэгдэлтэй авч явж чадахгүй улам бутаргах хүн байна даа

Зочин
Зочин

Олон улсын арбитрийн асуудал хөндөгдөх учир албан ёсоор Засгийн газрын тогтоол гаргаж шийдвэр гаргах ёстой. ЭНЭ ҮНЭН ҮГ ШҮҮ

Зочин
Зочин

ЗӨВ2 ХЭДЭН ХАЛТАР ТӨГРӨГНИ ЙГУЙЛГАЧИД УБ ХОТЫН ИРГЭДИЙГ ТӨЛӨӨЛӨХГҮЙ

Зочин
Зочин

УЧРАЛ ЯАГААД ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫГ ЗОГСООСОНОО ТАЙЛБАРЛА
7 БУУДЛЫН АЙЛЫН ҮҮДЭЭР ЗАМ ТАВЬЖ БОЛДОГ
ЗАЙСАНГИЙН АЙЛЫН ЦОНХОН ДООГУУР ЗАМ ТАВЬЖ БОЛОХГҮЙ ЮУ

Зочин
Зочин

Гандан буурахгүй шүү ми му хотын дарга. Нямбаа даргаа ёстой хаа ч дэмжинэ

Зочин
Зочин

Нямбаатар сайн ажиллаж байгаа дэмжиж байна

Холбоотой мэдээ

Back to top button