Украин: Фронтын нөхцөл байдал сүүлийн жилд үзэгдээгүй сайн байгаа
Украин фронт дээрх нөхцөл байдал сүүлийн жилд үзэгдээгүй сайн байгаа гэж мэдэгджээ. Тодруулбал Украины Гадаад хэргийн сайд Андрей Сыбиха “ОХУ хүн хүчний тал дээр давуу талтай байдлыг бид дрон ашиглан багасгасан. Тулааны талбар дээрх нөхцөл байдал хэлэлцээрт илүү дээр байр суурьтай болоход тусална. Манай хотууд руу илгээсэн цохилтын 90 хувийг нь бид устгаж чадна. Фронт дээрх нөхцөл байдал сүүлийн жилд үзэгдээгүй сайн байгаа” гэжээ.
“Institute for the Study of War”-аас явуулсан дүн шинжилгээнээс харвал ОХУ гуравдугаар сард нэмж газар нутаг бараг эзэлж чадаагүй байна. Энэ нь сүүлийн хоёр жил зургаан сарын хугацаанд ОХУ ийм бага ахиц дэвшил гаргасан анхны тохиолдол юм.
Ираны дайны улмаас АНУ-ын Украины дайныг дуусгах гэсэн хүчин чармайлт царцсан. Тэгвэл Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский ОХУ, АНУ-ыг оролцуулсан гурван талт уулзалт хийхийг уриалжээ.
Эх сурвалж: The Independent












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.