Үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдаанд найм даван үзүүрлэж Улсын гарди цол хүртсэн Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Н.Өсөхбаяраас хориотой ангилалд хамаарах допингийн төрлийн хориотой бодис илэрсэн тул Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны саналыг үндэслэн, Үндэсний бөхийн холбооноос барилдах эрхийг нь гурван жилээр хассан юм.
Харин аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр уг шийдвэрийг эсэргүүцэж, Монголын олон улсын ба Үндэсний спортын арбитрын дэргэдэх допингийн давж заалдах комисст хандсан. Түүний өргөдөлтэй холбоотой маргааныг албан ёсоор хэлэлцэх хуралдаан энэ сарын 09-ны өдөр товлогдсон ч түр хугацаагаар хойшилсон юм.
Х.ХУЛАН











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хорлолт ойлгомжтой....
Сэтгэлээр өөдрөг байгаарай, үнэн бүхнийг ялна