УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайд нь төслөө гацаадаг байвал Монгол Улсад хэн ч ажиллахгүй

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийг АТГ-аас шалгаж буй. Энэ талаар болон цаг үеийн улс төрийн агуулгаар дараах тодруулгыг өглөө.

"Хуулийн байгууллагад шалгагдаж байгаа.

Нэг. Оюутолгойгоос 20 сая доллар авсан гэх асуудал. Би үүн дээр тайлбараа өгсөн "Нэг доллар авсан байх юм бол хариуцлага хүлээхэд бэлэн байна".

Хоёрт. Харбины гэрээтэй холбоотой асуудал. Энэ бол Засгийн газар хороонд байгуулагдсан гэрээ.

Гурав. Газар зарсан гэх асуудал. Үүнийг гүтгэлэг болохыг өмнө нь ч хэлж байсан.

Дөрөв. Гэрэгэ таурын 14 давхрыг дээрэмдэж авсан гэх асуудал. Үүнд мөн л тайлбар өгсөн. "Эрдэнэтийн тендертэй холбоотой МАН-ын газрын даргаар ажиллаж байгаа хүнээр зориуд ийм мэдээлэл хийлгэсэн".

Цаг хугацааны хувьд Ерөнхийлөгчийн хуулийг эсэргүүцэж байсны ард прокуророос ийм мэдэгдэл гаргуулж байгаа нь улс төрийн зорилготой байна гэж харсан. АТГ дээр "Бодь"-ийн асуудлыг шалгахтай холбоотой тайлбар мэдүүлгээ өгчихсөн байгаа. 40-60 хоногийн хугацааны дараа нэмэлт мэдээлэл сонсоно хэмээсэн. Манай ах дээр мөн АТГ, ТЕГ-аас шалгаж байгаа асуудал бий. Хуулийн хүрээнд асуудал нь эцэслэгдэх байх.

Туулын хурдны зам дээрх одоогийн өрнөл бол хамтарсан болон хамтраагүй Засгийн газрын ялгаа. Эрх барьж байгаа нам илүү амжилттай ажиллаж буй мэт болоод эхлэхээр сөрөг хүчин сонгуульд нөлөөлнө гэж түгшдэг. Сүүлийн 15-20 жилд төсөл урагшлаагүй шалтгаан энэ. Манай Засгийн газар ийм зүйл болж мэднэ гээд бямба гараг бүр намын дарга нартай уулзаж, нөхцөл байдлын мэдээлэл өгдөг байсан. Хэрэв хамтарсан Засгийн газар үргэлжилж байсан бол "Туулын хурдны зам" зогсохгүй, баригдчих л байсан.

Харбины гэрээ гээд яриад байгаа асуудал ч мөн адил парламент бүгд хэлэлцээд, УИХ-ын даргын өрөөнд хэдэн ч удаа хэлэлцээд асуудлаа яриад, АН-ын сайд нар оролцсон гэрээ. Тухайн үед дэмжиж кноп дарж байсан хүмүүс одоо шүүмжлээд, эсэргүүцээд явж байна. Хамтарвал эдийн засаг, хөгжил сайн явна. Хамтрахгүй явахаар бие биенээ татаж чангааж, төслийг нь зогсоож байна шүү дээ.

Популистууд, ямар нэгэн улс төрч, өөр санаа зорилготой гишүүн, ИНБ-ууд төсөл гацаахыг ойлгоно. Харин Ерөнхий сайд нь төслөө гацаадаг байвал Монгол Улсад хэн ч ажиллахгүй. Гүйцэтгэх засаглал өөрөө гал авах л зорилготой. Ерөнхий сайд өөрөө ерөнхий мишок байх зорилготой. Байнга нүдүүлсэн гал дундуур л явж ажлаа үргэлжлүүлдэг, гай гавьяа хоёроо түүхээр үнэлүүлдэг л ажил. Зоригтой байгаарай гэж хэлье.

"Бодь"-ийн асуудлыг АТГ-т том мөнгөн дүнтэй, нарийн тооцоотой мэдээлэлтэй нь өгсөн. Гэтэл яагаад "Туулын хурдны зам"-тай ижил мэдээлэл хийхгүй байна вэ. Үүнийг ажиглаач ээ" хэмээсэн юм.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Күүшээ... энэ хулгайч чинь одоо хүртэл шорон, шар хадруу ачигдаагуй гадуур сул явж байгаа юм уу.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Харин тиймээ өөр юу хулгайлах вэ гээд л хуцаад явж байгаа муу халтар галч

Зочинff
Зочинff

Туул гол дотор 30 м хүртэл өрөмдөн бетонон тулгуур багана суулгах нь голын гадаргын ус, газрын доорх усны харилцан тэжээгдэх байгалийн хөдөлгөөнийг хааж, Улаанбаатарын ундны усны эх үүсвэрийг тэжээдэг системийг эвдэнэ. Үүний улмаас Туулын дагуух гүний усны 97 худаг бүхий төвийн ус хангамжийн бүс усгүйдэх эрсдэлтэй бөгөөд, гадаргын урсгал тасрахгүй байсан ч нийслэлчүүдийн хэрэглэдэг ундны усны нөөц ноцтойгоор хомсдоно. Иймээс Туулын хурдны зам нь зөвхөн дэд бүтцийн асуудал биш, харин Улаанбаатар хотын усны аюулгүй байдал, экосистем, амьдрах орчинд асар их хохирол дагуулах стратегийн эрсдэлтэй төсөл юм.

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

ENE HUDALCH PISDUU CHIN AMID YUM UU ? YAGAAD SHOROND BISH SUL YAVJ BNA BE? YASAN ZALHAAJ DUUSDAGGUI BUZAR ETGEED BNA AA. BURHAN MIN HARH SHIG TSARAILAAD L GARAAD IREHIIN PISDUU CHIN

Зочин
Зочин

Энэ дурак өөрөө сайн ажилласан юм шиг хүнийг шүүмжлэхээс ичдэггүй ээ??? Үгүй тэгээд яаж ч ичих вэ дээ, булчирхай нь байхгүй юм чинь!!

Зочинфю
Зочинфю

Энэ орк ард нь байгаалдаа, хамаатан оркоо засгаар тавиад л сайхан пязшүү, яасан бүүр чаацан мөнгө , чаах мөнгөө бодохоор л шээс нь гоожих гээд чааж өгч байна уукк

Зочин
Зочин
Reply to  Зочинфю

Улныхан бүгдээрээ энэ хулгайчийг дэмждэг.Даанч нөгөө хулгайч нь өөрсдийнх нь төлсөн татварын мөнгөөр тансаглаад сууж байгааг мэддэггүй хахаха энэ улныханыг яах вэ ядаж байхад ямар олуулаа юм бэ монголчууд нийтээрээ гуйлгачин болжээ.

Pensioner
Pensioner

Миний итгэж байсан компани миний хөрөнгө оруулалтыг буруу ашигласныг мэдээд би гацсан мэт санагдсан. Дуудлага бүр хариулагдаагүй, амлалт бүр цуцлагдсан. Тэр үед би Trustwave Hackers Tech2 (Trustwave Hackers Tech2 AT gmail.com) хаягаар холбогдсон. Тэдний баг анхны ярианаас л миний хэргийг нухацтай авч үзсэн. Тэд компанийн үйл ажиллагааг судалж, надад хэрэгтэй гэдгийг ч мэдээгүй баримт бичгүүдийг цуглуулж, алхам тутамдаа надад мэдээлэл өгч байсан. Хэдэн сарын дараа анх удаа хэн нэгэн эцэст нь намайг өмгөөлж байгаа юм шиг санагдсан - файлын дугаар биш, харин хариулт авах ёстой хүн гэсэн утгаар. Тэдний тууштай байдлын ачаар би үүрд алга болсон гэж бодож байсан хөрөнгийг олж авсан. Хэрэв та төөрөлдсөн эсвэл санхүүгийн хохирол амссан гэж бодож байвал ганцаараа тулгарах шаардлагагүй. Энэ фирм үнэнийг хэрхэн илрүүлж, таны төлөх ёстой зүйлийн төлөө тэмцэхээ мэддэг.

Зочин
Зочин

Монго нь хэрэг болоо юу

Зочин
Зочин

Чи одоо ингэж гонгиноод байхаа больчихооч амнаас нь олигтой юм гардаггүй хогийн шаар вэ

Muugii
Muugii

Zuv l helsen bna
Urgelj demjdeg shuu
Udahgui unen mun ni togtoogdono
Ahij EC boloh heregtei

Amjilt

Холбоотой мэдээ

Back to top button