Гадаад мэдээДЭЛХИЙ

"Sony"-гийн бүтээсэн робот ширээний теннисийн мэргэжлийн тамирчдыг ялж байна

Сүүлийн жилүүдэд робот, хиймэл оюун ухааны салбар хурдацтай хөгжих болсон. Тэгвэл хиймэл оюунтай “Sony” компанийн робот ширээний теннис маш сайн тоглож сурчээ. “Ace” нэртэй тус робот мэргэжлийн тамирчдтай хүртэл хүчтэй өрсөлдөж, заримдаа тэднийг хожиж байгааг шинэ судалгаа харуулав.

Робот бататгах сургалт буюу reinforcement learning гэж нэрлэгддэг аргаар ширээний теннис тоглож сурчээ. “Ace” роботод хүнд байдаггүй давуу талууд бий. Жишээлбэл ширээний эргэн тойронд есөн камер байрлуулсан нь бөмбөгний логог харж, эргэлтийг нь хэмждэг байна.

“Sony” компанийн хиймэл оюун ухааны судлаач Питер Дюрр “Ace”-ийг судалсан эрдэм шинжилгээний ажлаа "Nature" сэтгүүлд нийтлүүлжээ. Туршилт хийхийн тулд тус компани Токио дахь төв байрандаа олимпын тэмцээнд хэрэглэдэг хэмжээ бүхий талбай байгуулсан юм. “Ace”-тэй тоглосон мэргэжлийн тамирчид роботын ур чадварыг хараад гайхширсан гэжээ.

“Sony” мэдэгдсэнээр энэ нь ямар нэгэн спортоор робот хүний хэмжээнд, мэргэжлийн түвшинд тоглосон анхны тохиолдол аж. Энэ нь хиймэл оюун ухаан болон робот судалгааны салбарт томоохон амжилт болж байна гэж тус компани мэдэгдсэн юм.

Зургийн эх сурвалж: Sky News

“Ace” робот үетэй учир аливаа хөдөлгөөнийг далайцтай хийж чаддаг байна. “Sony”-гийн хиймэл оюун ухаан хариуцсан ерөнхийлөгч Майкл Спрангер “Хурд бол робот хөгжүүлэлтийн гол асуудлуудын нэг. Ялангуяа тусгайлан бүрдүүлсэн хяналттай орчноос гадуур байхдаа хурдтай байх нь маш чухал” гэжээ.

Тэр нэмж хэлэхдээ “Үйлдвэрүүдэд хурдан хөдөлгөөнтэй роботууд олон тоогоор ажилладаг. Гэхдээ тэдгээр роботууд зөвхөн нэг хөдөлгөөнийг л давтан хийдэг. Харин манай технологи роботыг байнгын өөрчлөлттэй орчинд уян хатан, хурдан бөгөөд өрсөлдөх чадвартай болгож байна” гэсэн юм. Ийм технологийг үйлдвэр болон бусад салбарт ашиглаж болно гэж Спрангер үзэж байна.

Хиймэл оюун ухаан судлаачид компьютерын чадварыг шатар зэрэг хөлөгт тоглоомоор хэмждэг байсан. Дараа нь видео тоглоом ашиглах болсон. Гэхдээ хиймэл оюун ухааныг бодит ертөнцөд ажиллуулах нь робот бүтээгчдийн хамгийн гол зорилго байсаар ирсэн юм.

Өнгөрсөн ням гарагт /2026.04.19/ Бээжинд болсон хагас марафоны уралдаанд роботын хөгжил хурдацтай явагдаж буйг харуулсан өөр зүйл болсон. Тодруулбал “Honor” компанийн бүтээсэн хүн дүрст робот марафонд түрүүлсэн юм. Өмнө жилийн марафонд оролцсон зарим роботууд гараанаасаа ч гарч чадаагүй үлдсэн. Тэгвэл энэ жилийн уралдаанаар “Honor” компанийн робот Бээжингийн хагас марафоны рекордыг эвдсэн билээ.

Эх сурвалж: Japan Today

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Robot iim tuvshind hursen geheer uneheer гайхалтай

Зочин
Зочин

Ирээдүйд спортод хүртэл робот орж ирэх нь дээ

Зочин
Зочин

Ene чинь hunii ажлыг бүр булаах шатандаа орж байна даа

Зочин
Зочин

Sony чинь дандаа л шинэ юм туршиж явдаг шүү

Зочин
Зочин

Reinforcement learning gej uneheer хүчтэй технологи юм байна

Зочин
Зочин

Camera 9 ширхэг гэдэг бол бүр нарийн хянаж байна гэсэн үг

Зочин
Зочин

Яг ийм хурдтай реакц хүн гаргах хэцүү шүү

Зочин
Зочин

AI hugjil uneheer айхтар түвшинд хүрчээ

Зочин
Зочин

Энэ чинь үйлдвэрлэлд ашиглавал бүр илүү үр дүнтэй

Зочин
Зочин

Ёстой аймар хөгжил шүү, робот хүнтэй өрсөлдөнө гэдэг ????

Зочин
Зочин

Тамирчидтай тэнцэнэ гэдэг бол аль хэдийн амжилт

Зочин
Зочин

Sport deer robot orj irvel сонирхол буурах байх даа

Зочин
Зочин

Hunii medremj bhgui bolohoor алдаа бага гаргах байх

Зочин
Зочин

Ийм роботтой бэлтгэл хийвэл тамирчид бүр сайжрах байх

Зочин
Зочин

Mash ih data ashigladag байх даа энэ robot

Зочин
Зочин

Хүн ялж чадахгүй өдөр ирэх вий дээ

Baasantuul
Baasantuul

?

Холбоотой мэдээ

Back to top button