Гадаад мэдээДЭЛХИЙ

Европын холбоо Украинд олгох зээлийг баталж ОХУ-д шинэ хориг тавилаа

Унгар улс Украинтай холбоотой арга хэмжээнүүдэд хориг тавиад байснаа авсан. Үүнтэй холбогдуулан Европын холбоо пүрэв гарагт /2026.04.23/ Украинд олгох 106 тэрбум ам.долларын зээлийг баталж ОХУ-ын эсрэг шинэ хориг тавьжээ.

Украин маргаан дагуулаад байсан Дружба газрын тосны хоолойн ажиллагааг дахин эхлүүлснээр Унгар хоригоо авсан юм. Тус хоолойгоор дамжуулж Унгар, Словак ОХУ-аас газрын тос худалдаж авдаг. Хоёрдугаар сард Дружба хоолойн үйл ажиллагаа дроны цохилтын улмаас зогссон. Украин тус хоолойн үйл ажиллагааг эхлүүлэхгүй барьж байна хэмээн Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан 106 тэрбум ам.долларын зээлд хориг тавьсан юм. Энэ сард болсон парламентын сонгуулийн сурталчилгааны үеэр Орбан Дружба хоолойн асуудлыг хэд хэдэн дурдсан билээ. Сонгуулиар тэр сөрөг хүчний Петер Мажарт ялагдсан. Мажар ялалт байгуулсан нь Унгар Европын холбоонд тавьсан хоригоо цуцлахад том нөлөө үзүүлсэн юм.

Европын холбоо зээлийг баталсны дараа Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский “Энэ багц санхүүжилт нь манай улсын зэвсэгт хүчнийг бэхжүүлж, Украиныг илүү тэсвэртэй болгон, ард түмнийхээ өмнө хүлээсэн нийгмийн үүргээ биелүүлэх боломжийг олгоно. Дөрвөн жил үргэлжилсэн дайнд Украин ийм хэмжээнд санхүүжилт авч байгаа нь чухал” гэжээ.

Эх сурвалж: Euro News

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ҮГЛЭЭ ӨВГӨН
ҮГЛЭЭ ӨВГӨН

Украйныг үргэлжлүүлэн дэмжих шийдвэр ОК!

Холбоотой мэдээ

Back to top button