Ажилчдаа “тагнан” AI хөгжүүлж буй Meta ажлын байрныхаа 10 хувийг цомхотгоно
Саяхан “Meta” компани мэдэгдэл хийхдээ ажилчдынхаа компьютерын хулганын хөдөлгөөн, гарын товшилтыг бүртгэн авч, ажил бие даан хийх чадвартай хиймэл оюун ухаан хөгжүүлнэ гэсэн. Ингэхдээ ажилчдынхаа компьютер дээр шинэ программ суулгах юм. Тэрхүү программ нь ажилтай холбоотой аппликейшн дээр хулганын хөдөлгөөн, гарын товшилтыг бүртгэж авна. Мөн компьютерын дэлгэцийн зургийг авна гэж Meta мэдэгдсэн юм. Өөрөөр хэлбэл Meta ажилчдаа "тагнаж" цуглуулсан мэдээллээрээ хиймэл оюун ухаан хөгжүүлнэ.
Тэгвэл “Meta” пүрэв гарагт /2026.04.23/ мэдэгдэл хийхдээ ажиллах хүчнийхээ 10 хувь буюу 8 мянган хүнийг цомхотгохоор төлөвлөж байгаа гэжээ. Мөн нээлттэй ажлын байраа 6 мянгаар цөөлнө гэж Meta-гийн хүний нөөцийн дарга Жанелле Гэйл мэдэгдсэн байна. Гэйл “Компаниа илүү үр ашигтай ажиллуулж, хийж буй хөрөнгө оруулалтаа нөхөхийн тулд цомхотгол явуулж байна” гэжээ. Meta хиймэл оюун ухаан хөгжүүлэхийн тулд олон тэрбум ам.доллар зарцуулж байгаа юм. Тодруулбал 2025 онд Meta 72.2 тэрбум ам.долларыг хиймэл оюун ухаантай холбоотой зардлуудад зарцуулсан. Харин 2026 онд энэ тоо 115 тэрбум ам.доллар болж нэмэгдэнэ.
Эх сурвалж: CNN















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.