Тодруулга: Буруу рультэй машин жуулчинд явахыг зөвшөөрсөн шийдвэр хот хооронд явдаг альфардад хамаарахгүй
Буруу рультэй машин жуулчин тээвэрт машин явахыг зөвшөөрсөн төдийгүй 24-өөс доош суудалтай тээврийн хэрэгслийг “Tourist” гэсэн таних тэмдэг байршуулах шаардлагаас чөлөөлөх шийдвэр гарчээ. Энэ талаар ЗТЯ-ны Авто тээврийн бодлого зохицуулалтын газрын дарга Э.Мөнхнасангаас тодрууллаа.
-Засгийн газраас жуулчин тээвэрт буруу рультэй машины явахыг зөвшөөрсөн байна?
-Ерөнхий сайдын "Чөлөөлье" санаачилгын хүрээнд жуулчин тээвэрт явах тээврийн хэрэгслийг тодорхой шаардлагаас хөнгөлж байгаа юм. Манай улс зөв талдаа рультэй тээврийн хэрэгслээр зорчигч тээвэрлэх хуультай. Энэ дагуу жуулчин тээвэрлэх машинд зөв рультэй, 12-оос доош жилийн насжилттай байх шаардлага тавьдаг. Гэтэл сүүлийн үеийн, тухлаг машинууд ихэвчлэн буруу рультэй болсон. Иймд аялал жуулчлалыг дэмжих бодлогын хүрээнд жуулчин тээвэрт альфард зэрэг буруу рультэй машин явахыг зөвшөөрч, дүрэм журам, аюулгүй байдлаа хангасан бол тээврийн хэрэгсэлд насжилтын хатуу шаардлага тавихгүй. Гэхдээ мэдээж 20, 30 жилийн насжилттай машиныг жуулчид сонгохгүй нь тодорхой. Мөн 24-өөс доош суудалтай тээврийн хэрэгсэлд урд болон ар талд “Tourist (Жуулчин)” гэсэн бичээс бүхий таних тэмдэг байршуулах шаардлагаас чөлөөлсөн.
- Энэ шийдвэр хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ. Буруу рультэй машинтай ч жуулчин тээвэрт хүсэлтэй иргэн, ААН-үүд хэр олон байдаг шүү дээ.
-Хэрэгжээд эхэлсэн. Холбогдох албан байгууллагууд руу албан даалгавар хүргэгдсэн. Өнгөрсөн жил зөв талдаа рультэй тээврийн хэрэгсэл 400 орчим жуулчинд явсан. Цаана нь жуулчин тээвэрт явах 2000 орчим Hiace, Alphard зэрэг буруу талдаа рультэй машин байна гэсэн судалгаа байдаг. Тэгэхээр нь энэ хэмжээгээр зах зээл тэлж, жуулчин тээврийн эргэлт саажирна гэсэн үг. АТҮТ, Аялал жуулчлалын мэргэжлийн холбооноос энэ шийдвэртэй холбоотойгоор сургалт зохион байгуулж, мэдээлэл өгсөн. Одоогоор 800 орчим тээврийн хэрэгсэл холбогдох журмын дагуу гэрээгээ хийгээд, зөвшөөрлөө аваад байна.
-Гэрээний тухайд дэлгэрэнгүй мэдээлэл өгвөл. Жишээ нь, хувиараа жуулчинд явах иргэн хаана хандах вэ?
-Аялал жуулчлалын оператор компанитайгаа хийдэг. Эсвэл Автотээврийн үндэсний төвд хандаж болно. Гэрээ байгуулах асудлыг ч мөн нээлттэй, сонголттой болгож өгсөн гэсэн үг.
-Энэ шийдвэр Замын-Үүд, Алтанбулаг чиглэлд зорчиг тээвэрлэдэг альфардад хамаарах уу?
Хамаарахгүй. Зөвхөн жуулчин тээвэрлэх тээврийн хэрэгсэлд хамааралтай. Хот хооронд явж байгаа эдгээр машинууд хууль бусаар зорчиг тээвэрлэдэг. Аялал жуулчлалын тухайд хуульд тусгай зориулалтын үйлчилгээ гэсэн заалт бий. Энэ хүрээнд жуулчин тээвэрлэх тээврийн хэрэгслийг тодорхой шаардлагаас чөлөөлсөн. АТҮТ-ээс шугам замын хянал шалгалтаа тогтмол хийгээд явна.
Д.ХАДААН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
“Зөв шаардлагад” “буруу чөлөөлөлт” хийждээ. Гадна дотны баахан жуулчин, замын хөдөлгөөнд оролцогч бусад хүмүүсийг зам тээврийн осолд орсны дараа “зөв” “буруугаа” хэлэлцэх үед “попорсноос болсон” дүгнэлтэд хүрнэ дээ. Хүмүүсийн амь нас эрүүл мэнд хохирохоос сэргийлсэн шаардлагыг “чөлөөлөх” хэрэггүй л байсан юм. Шаардлага тавьж байсан хүмүүсийг “тэнэг” харагдуулах ч бага хэрэг, гол нь нийтийн аюулгүй байдал.
Juulchin teewert zahiin aawiin huu ywad bdggui yumaa. Ywuulj bga company ch gsn ali boloh turshlagatai zam hariltsaa zan aashaa medeltsdeg humuusee l ywuuldag. Yhw orgil ued mashin hureltseegui bolbol l gants neg mashin oruuldag bolhos bish bi ywii gsn mashintai bolgoniig ywuulaad bdggui bhga shu.
Одоо наад бодлоо бөгсрүүгээ чихээд амаа хамхиад замаа ширтээл явах болждэ дуртай нь явах эртэй болгочихлоо гөгшин тахиа минь.
Гарчиг нь ч хүртэл ойлгомжгүй ...
Холын замд гардаг ослын нэг шалтгаан нь буруу талдаа рультэй машин 70% гаргадаг гээд байхад❓️
Наад ДАБЛЬ стантартаа больчихмоор юм! Заавал осол гарсны дараа сүржигнэх гэж үү?
Дабл стандарт гэшш.. Гэхдээ зөв рультэй машин дөнгөж аваад буруу рультэйд булаалгах юу нь сайн байхвдээ ???????????? Бид нар олуулаа зөв рультэн та нар цөөхүүлээ шүү. Гонгиноод яахв ажилаа хийцгээе
Хха, угаасаа буруу рультэй машин 70с дээш хувийг нь эзлэж бгаашдэ
Зөв шүү цэвэрхэн тухлаг байвал Жуулчинд явуулах л хэрэгтэй, мэдээж машинаа бэлддэггүй жолооч гэж байхгүй шүү дээ
Зөв шүү лаларуудаа ялангуяа энэ Замынүүд Сайншандын чиглэлд хувиараа халтуур хийдэг Альфард машинууд үнэхээр аймшигтай жолооч нар нь байнга утсаараа яриастай км н заалтыг нь харахаар ээ бүү үзэгд 140 _200 хүргэнэ хэлэхээр битгий хуц лалараа хэн чамайг суу гэсэн юм гэж дарамтлана.Үүнийг болиулаад өгчихөөч за тэгээд эрэлхэг зоригт үхэшгүй мөнхийн пүүжгийнүүд үнэн топ бас л энэ чиглэлд явна.Сайншанд Замын үүд зорчих бол хамгийн найдвартай тохилог унаа бол галт тэрэг шүү.Альфард прусс машаанд бүү суу таныг эдгээр мудакууд нөгөө ертөнцөд хормын дотор хурдан шуурхай хүргэж өгнөө энэ баттай шүү амьд явах эрхээ эдэлцгээеэ
Хот хооронд явж байгаа иргэд хүн биш юм уу
Хүндээ биш жолоочдоо байгаа юм аа.
Jolooch hun mun biz de
Жилийн жилд талцуулаад л , хуулиа зөрчөөд л элдэв шийдвэр гаргаж байх юм.
Хуулиа гажуудуулах л юм бол яах гэж Хууль баталдаг байна аа.
Буруу рультэй тээврийн хэрэгсэл болохгүй л бол болохгүй гээд л явуулахгүй 1 жил болоход л дараа жилээс нь ийм хэрүүл гарахгүй үнэхээр л жуулчинд явах хүмүүс нь бүгд зөв талдаа хүрдтэй машинаар солиод л бүх юм цэгцэндээ орчихно шд.
Бүүр нэг өөх ч биш булчирхай ч биш нялцганасан хүмүүс шүү
Ямар ч машин явсан яадаг юм ард иргэдийнхээ бизнес хийх эрхэнд бүү Халд
Хот хооронд бас зөвшөөрөх хэрэгтэй. Адил зам дээр адилхан л хүн тээвэр хийж байна. Битгий алаг үз.
Санал нэг бнаа.Шийдвэрээ эргэж хараарай.
Hurdaal sain tohiruulj murduh n chuhal hurd hetersenees boljil yanz bvriim yum boldog buruu zuv talaasaa neeh bolood bga yum bhku ee
Bayarllaa
Зөв шийдвэрт гүн туслалцаа үзүүлсэнд баярлалаа нийт жрлооч нарын төлөө
Ирэх жил ирэх жуулчны тоо буурахаар боллоо доо. Баруун гарын дүрэмтэй байж баруун талдаа жолооны хүрдтэй машинаар тээвэр хийхээр жуулчид явахгүй л дээ. Харин эсрэгээрээ үүргэвчтэй бадарчингууд олширно. Тэд бол гуйлгачид байдаг.
Мэдэхгүй юмаа бурах хэрэггүй дээ.
Монгол улсад мөрдөгдөж байгаа стандартаа барьж зөв хүрдтэй машиныг л явуулах хэрэгтэй дээ! Хөдөөний замд буруу хүрдтэй машинаас болж зам тээврийн ослоор баахан жуулчин хохирох вий дээ! СТАНДАРТ СТАНДАРТ СТАНДАРТ.
Насжилт ч гэсэн заахгүй болох хэрэгтэй шүү дэ өөрсөдөө юу ч үйлдвэрлэж чадахгүй юм байж үйлдвэлэгчын бизнес бодлого дагах хэнд хэрэгтэй юм вэ үйлдвэрлэгч томоохон Компаниуд л хуучин машин хуучин сэлбэгээ устгаж байгаа шүү дэ
Uchral psda baahan juulchdiin ami nasnii asuudalaar mongoliin ayalal juulchlaliig buur unagaah yum bna.
Улс удирдах гэж тоголж байна дөө ккк
Ллл
Гадаадынхан хүн бид хүн биш юмуу тэгээд балай балай юм ярих юмаа
Энэ одоо юү гээд байгаа юм бэ? Жуулчинд болохоор зөвшөөрдөг, хот хооронд болохоор зөвшөөрөхгүй ... ойлгохгүй л юм байна. Би ч тэнэгэрч дуусаж байгаа юм байна дөө Яанаа.
Arai bish shiidver bn daa
Тэр нэг сургалтанд суусан хүмүүсийн 90000 төгрөг жуулчин тэмдэг авсан 55000 төгрөгийг буцаан олго.
Өөрсдөө үйлдвэрлэгч орон биш байж он заах юм Монголд орж ирсэн оноос нь л хөөх хэрэгтэйшдээ .Үйлдвэрийн оноос хөөснөөс болж машин үнийн хөөрөгдөл орж 20н саяын машин 40н сая хүрсэн
Дарханаас Эрдэнэт явхад л ёстой машин унасан толгойгүй сүнс болох гээгүй бол галт тэргээр зорчсон нь дээр юм шиг санагдсан даа. Буруу жолоотой тэргэндээ биш зам жолооч хоёр нь осолтой юм биш үү?
Яааж түгжрээ арилах вэ уган энэ япон хогуудыг хорих л юм түгжрээ авар осол 80% буурна
МАН мафиууд улс орныг ургаш нь биш хойш нь чангааж улс төрийн очиков авах гэж хорлох юм даа зайлуул!!! Соёлтой орны жуулчид ядуу Африкийн оронтой адилтгах нь тодорхой!!! За тэгээд жолооч нартаа маш сайн захиж тэвчээртэй байж гүйцэж түрүүлэх үйлдэл хийлгээрэй дээ ТЦА!!! ТЦА - гэсэн мэргэжлийн талаасаа зөвшөөрсөн учираас гарах үр дагавраас бултах аргагүй шүү дээ!!!
Учрал сайддаа баярлалаа. Ингэж сайн ажиллаж байгаад баяртай байна.