Гадаад мэдээДЭЛХИЙ

Путиний рейтинг Украины дайн эхэлснээс хойш үзэгдээгүй бага түвшинд хүрчээ

ОХУ-ын төрийн өмчит "ВЦИОМ" компани явуулсан санал асуулгаар энэ долоо хоногт Ерөнхийлөгч Владимир Путиний рейтинг 65.5 хувьтай байжээ. Ингэснээр түүний рейтинг долоон долоо хоног дараалж буурч, 2022 оны хоёрдугаар сараас хойш үзэгдээгүй бага түвшинд хүрэв.

Гэхдээ түүний рейтинг барууны бусад удирдагчидтай харьцуулахад илүү өндөр байгаа юм. "ВЦИОМ" компанийн тоо баримтаас харвал гуравдугаар сард түүний рейтинг 73.3 хувь байжээ. Мөн иргэдийн түүнд итгэх итгэл мөн хугацаанд 77 хувь байснаа 71 хувь болсон юм. Путиний рейтинг яагаад унаж байгаа нь тодорхойгүй байна. Өнгөрсөн долоо хоногт тэрбээр дээд албан тушаалтнууддаа эдийн засгийг сэргээх арга зам олохыг тушаасан юм. Учир нь ОХУ-ын эдийн засаг энэ жилийн эхний хоёр сард ширгэсэн билээ.

Сүүлийн үед мөн ОХУ-д утасны дата тасалдах үзэгдэл түгээмэл тохиолдох болсон нь оросуудын бухимдлыг их хүргэж байгаа юм. Энэ нь террорист халдлагаас хамгаалах зайлшгүй шаардлагатай арга хэмжээ гэж Путин тайлбарлажээ. Гэхдээ цагаан жагсаалтад байдаг цахим платформууд руу нэвтрэх эрхийг тогтмол хандах боломжийг хангах хэрэгтэй гэдгийг тэр онцолсон байна.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Оросууд одоо л нэг юм ухаарч эхэлж байнаа даа !
Путин КОПУТ !!!

зочин
зочин

Зөнөг өвгөчүүд дайн хийж сахилгагуйтэж байна. Үхэх хүнээр улсаа бүү удирдуул

Холбоотой мэдээ

Back to top button