Мадурогийн өмгөөлөгчийн хөлсийг Венесуэль төлөхийг АНУ зөвшөөрчээ
АНУ тавьсан хоригоо өөрчлөх замаар Николас Мадурогийн өмгөөлөгчийн хөлсийг Венесуэль төлөхийг зөвшөөрсөн байна. 63 настай Мадуро болон түүний эхнэр Силиа Флорес нарыг АНУ-ын тусгай хүчин нэгдүгээр сарын 3-нд ажиллагаа явуулж баривчилсан. Тэднийг Нью-Йорк хотод авчирч, хар тамхины терроризм үйлдсэн хэргээр ял тулгаад байгаа. Мадуро, Флорес нар тулгасан хэргийг нь үйлдээгүй гэх байр суурь шүүхийн өмнө илэрхийлсэн.
Мадурогийн өмгөөлөгч Барри Поллак АНУ-ын дүүргийн шүүгч Алвин Хеллерштейнд хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлт тавиад байсан юм. Учир нь АНУ-аас тавьсан хориг нь Венесуэлийн засгийн газар хууль ёсны дагуу өмгөөлөгчийн төлбөр төлөхийг хааж байна гэж Поллак үзжээ. Энэ хориг нь АНУ-ын Үндсэн хуульд зааж өгснөөр Мадуро өөрийн сонгосон өмгөөлөгчөөр үйлчлүүлэх эрхийг зөрчиж байгаа хэрэг гэж тэр мэдэгдсэн юм. АНУ-ын Үндсэн хуулийн дагуу эрүүгийн хэрэгт холбогдогч нь тус улсын иргэн эсэхээс үл хамаарч эрх эдэлдэг байна.
Эх сурвалж: Reuters














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.