Попын хаан Майкл Жэксоны намтар кино нээлтийн орлогоороо рекорд тогтоов
Попын хаан Майкл Жэксоны намтар кино өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт /2026.04.24/ нээлтээ хийсэн. Шинжээчид тус кино нээлтээ хийсэн амралтын өдрүүддээ 50-60 сая ам.долларын ашиг олно гэж таамаглаж байсан юм. Тэгвэл “Michael” кино олон улсаас 217 сая ам.долларын ашиг олж намтар кинонуудын рекордыг тогтоосон байна.
Нээлтээ хийсэн амралтын өдрүүдэд хамгийн их ашиг олсон намтар киноны рекордыг 2015 оны “Straight Outta Compton” кино эзэмшдэг байсан юм. Тус кино нээлтээ хийхдээ 60 сая ам.долларын ашиг олж байжээ. 2018 онд алдарт дуучин Фредди Меркуригийн намтар кино нээлтээ хийхдээ 51 сая ам.долларын ашиг олж, театраас буухдаа нийт 910 сая ам.долларын орлого цуглуулсан юм.
Шүүмжлэгчид “Michael” кинонд муу үнэлгээ өгч байгаа ч үзэгчдэд их таалагдаж байна. Тодруулбал “Rotten Tomatoes” сайт дээр “Michael”-ийн шүүмжлэгчдийн оноо 38 хувьтай байгаа юм. Харин “Cinema Score” дээр үзэгчид тус кинонд A- оноо өгчээ.
Эх сурвалж: Variety















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Шүүмжлэгчид хэнд хэрэгтэйн, энэ чинь Жэксон шүү дээ
Монгууд гархуу