А.Баяр: “Туулын хурдны зам“-ыг дэмжсэн гэдэг тогтоол гаргуул гэсэн шахалт ирсэн

Өчигдөр НИТХ-ын ээлжит бус хуралдаан хуралдаж НИТХ-ын дарга А.Баярыг огцруулах шийдвэр гаргасан. Үүнийг А.Баяр хууль бус шийдвэр хэмээн үзэж дараах мэдээллийг өглөө.
"Өчигдөр НИТХ-ын хурал эхлүүлээгүй нь Туулын хурдны замтай холбоотой байсан. Надад олон шахалт ирсэн. Мега төсөл юм уу, Мега хулгай юм уу гэдгийг мэдэхээр Засгийн газар шийдвэр гаргаж байхад НИТХ эсэргүүцсэн шийдвэр гаргаж болохгүй. Иймээс хурлыг хойшлуулсан. Гэтэл Х.Нямбаатар хууль бус хуралдаан зохион байгуулсан. Тэр хурлын шийдвэрүүд хүчингүй.
НИТХ-ын зөвлөлийн байгууллагуудыг мөнгө төгрөг нуудаг гэж ярьж байна билээ. Бид ард түмнийхээ нүдэн дээр тайлангаа баталсан. Шилэн дансан дээр Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн бүх тайлан тооцоо бий. Гэтэл Засаг даргын тамгын газрын шилэн данс хаалттай байдаг шүү. НИТХ бол иргэдтэйгээ хамгийн ойр ажиллаж байгаа байгууллага. Иргэдээс маш олон мэдээлэл ирдэг. Мега төслөөрөө мега хулгай хийдэг юм биш шүү, илрүүлээч гэж хэлдэг. Би хурлын даргынхаа бүрэн эрхийн хүрээнд одоо Ажлын хэсэг байгуулах захирамж гаргаж байна. Мега төсөлтэй холбоотой асуудлуудад хариулт өгөх хэрэгтэй. Хот дээр хэрэгжиж байгаа бүх төсөл дээр ажлын хэсгийн дүгнэлт гаргах хэрэгтэй.
Нялуунаас шулуун нь дээр. Монгол улс хэдэн хэрүүлч нөхдүүдийн бай боллоо. Тэр ийм юм хулгайлсан гэж нэгнээ гүтгэн харлуулдаг, хов живээр өнөө маргаашаа аргацаадаг улс төрийн найруулалтай болчихлоо. Энэ бол үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал.
Сошиалаар нэгнээ ялладаг, хар давлагааг бий болгодог, зарим нэг орны, хүчний байгууллагын захиалгаар явж байгаа юм шиг жагсаал цуглааныг санхүүжүүлж,зохион байгуулдаг ажлын эсрэг тэмцэж, ард иргэдтэйгээ жагсахад бэлэн байгаа гэдгээ хэлье. Энэ асуудал нэг өдөр эвээ олно. Монголын төлөө чин сэтгэлтэй залуус ялалт байгуулна.
Намайг шөнө оройн цагаар ажилдаа ирдэг, шашны зан үйл хийдэг гэж Х.Нямбаатар хэлсэн байна билээ. Би тайлбар өгөх нь зохимжгүй юм. Нүгэл ихтийн сүжиг их гэгчээр өөрөө хадаг яндраа бариад явдаг байлгүй. Би байгаль эх дэлхийгээ шүтдэг хүн. Монголчууд байгаль эх дэлхийгээ шүтэж ирсний үндсэн дээр хоорондоо эв нэгдэлтэй, азийн цагаан дагина гэж хэлэгдэхээр, өег зөөсөн улс орон байсан.
Туулын хурдын замын асуудал нэг талдаа гарах ёстой. Ээлжит хуралдааныг хоёрдугаар улиралдаа багтаан хуралдуулах боломжтой" гэлээ.
Г.МИШЭЭЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ хүнийг болиулах улс төрийн шийдвэрийг нийслэлийн намын дарга нь, хуулийн шийдвэрийг иргэдийн хурлын төлөөлөгчид нь л гаргах ёстой. Аль аль нь чамайг даргаар байлгахаас татгалзсан байхад одоо орилоод нэмэргүй. Нийслэлийн ажлаа гацаагаад дайсагнаад байгаа бол яаж чамтай ажиллахав дээ
Дурак
Хараажаар ХУЖАА хүн юмаа !
bas neg balai amitan
Нүүрс зөөдөг байсан хужаа Баяр гэгч нөхөр дөө
Тэгж л таараа эртхэн шүгэл үлээхгүй яасан юм бэ нямбаач өнгөрлөө дөө дарамтлагч хотын даргын хугацаа дууссан
Энэ залуу зөв байна. Харин худалч хулгайч Нямбаагийн троллууд зайлаарай
Зүйтэй
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
Зайл новшоо
Hen chamaig shahaad bga yum ner ustai zarladag tsag sh dee .
Ингээл хотын дарга нь хурлын даргаа шашны зан үйл хийдэг шөнөөр хотонд гэтэх чоно мэт гэтэнхэн ирээд шийдвэрээ гаргаад тамгаа дараад ум хумгүй зугатаадаг гэж яриад явах юм уу?Чамайг хэн дарамтлаваа нэртэй устай нь баримттай нь дэлгэж тавь энэ томчуулын зодоонд чи үрэгдэнээ зүгээр л ажлаа өгөөд манай барилга дээр туслахаар ирчихө амаршт чамд.Би чамайгаа туслахуудын толгойлогчоор тавинаа тэгээд ч танай Нянгарын ирэх 5 р сард нэг худагт баяр ёслолын байдалтай залж ацыг нь глзойлгохоор бүх тохироо бүрдсэн гэж аугаа их зөнч энэ цагийн Ванга шиг энэ хэвлэлийхэн шуугиад эхэллээ.Чи Нянгар даргыхаа араас хутгалснаараа нэг худагт наар хам болох аюулаас гэтэлсэн байж болно шүү.Нусгай минээ жаахан бодолтой байгаач дээ томчуул зодолдоход чи хөлд нь үрэгдээд үс толгой чинь зулга чаанаа гэж би хэлээд байгаан биш үү?Манай ар халхын алдарт дуучин Амархүүгээс уучлал гуйж цагаан тугаа өргөөрэй андаа